Миний блогт тавтай аялаарай! Танд амжилт хүсье.

Thursday, August 9, 2018

Суралцагчдын эргэцүүлэн бодох чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн асуултууд




Үйл ажиллагааг дөнгөж эхлээд байгаа сурагчдаас асуух асуулт:

Үүнийг хэрхэн хийх гэж байна вэ?
Чамд ямар мэдээлэл байна вэ? Юуг олох хэрэгтэй вэ? Юу хийх хэрэгтэй вэ?
Ямар үйлдэл ашиглах гэж байна вэ?
Үүнийг цаас, харандаа ашиглан цээжээр тооцоолж болох уу? Тоон шугам, тооны машин гэх мэтийг ашиглан гүйцэтгэж болох уу? Яагаад?
Ямар аргыг ашиглах гэж байна вэ? Яагаад?
Ямар хэрэглэгдэхүүн хэрэг болох вэ?
Ямар асуулт асуух хэрэгтэй вэ?
Хийж байгаагаа хэрхэн тэмдэглэх гэж байгаа вэ?
Хариулт нь хэд гарна гэж бодож байгаа вэ? Урьдчилан хэлж чадах уу?

Сурагчдыг ажиллах явцад асуух асуултууд:

Хийсэн зүйлээ тайлбарлаж чадах уу? Өөр юу хийх вэ?
Яагаад энэ аргыг сонгосон бэ?
Үүнийг шийдэхэд ашиглаж болох өөр аргыг олж чадах уу?
.....-ээр юуг илэрхийлэх гэсэн бэ?
...-вэл юуг анхаарч тэмдэглэх вэ?
Үр дүнгээ яагаад ингэж эрэмбэлэхээр шийдсэн бэ?
Зүй тогтол, дүрмийг олж чадав уу?
Энэ нь бусад тооны хувьд адил үйлчлэх үү?
Бүх боломжийг олсон уу? Яагаад ийм итгэлтэй байгаа вэ?

Бэрхшээлтэй тулгарсан сурагчдаас асуух асуулт:

Асуудлыг өөрийн үгээр хэлж чадах уу?
Энэ хүртэл юу хийснээ хэлж чадах уу?
Өнгөрсөн хугацаанд чи юу хийсэн бэ? Одоо хийснээс чинь юугаараа ялгаатай вэ?
Чиний мэдэх ямар зүйл үүнийг хийхэд тус болох вэ?
Үүнийг арай хялбар тоон дээр (цөөн тоон дээр, тоон шугам ашиглаад) туршаад үзэх үү?
Эдгээр юмсыг эрэмбэлвэл яах бол?
Хүснэгт, зураг, дүрслэл нь тус болж байна уу?
Яагаад таамаглал дэвшүүлээд, шалгаж болохгүй гэж?
Өөрийн гүйцэтгэлээ өөр хэн нэгнийхтэй харьцуулсан уу?

Хичээлийн төгсгөлд асуух асуулт:
Хариуг яаж олсон бэ?
Бидэнд арга/зүй тогтол/дүрмээ тайлбарлаж чадах уу? Яагаад биелээд байгаа юм бол?
Дараагийн удаа юуг турших вэ?
Өөр тооны хувьд биелэх болов уу?
Хэрэв ...-ээс эхэлсэн бол яах байсан бэ?
Зөвхөн ....-ийг ашигласан бол яах байсан бол?
Энэ хэр үндэслэлтэй хариу вэ? Чи яагаад ингэж хэлэх болсон бэ?
Үүнийг яаж шалгах вэ?
Өнөөдөр чи юу сурч мэдсэн бэ?
Үүнийг дахин хийвэл юуг нь өөрчлөх байсан бэ?
Үүнийг хийснээр энэ арга/мэдээлэл/санааг хэдийд дахин ашиглах вэ?
Өнөөдөр ямар нэгэн шинэ үг хэллэг сурсан уу? Ямар утгатай үгс байсан бэ? Яаж бичдэг вэ? Хэрхэн үсэглэх вэ?
Дараагийн хичээл дээр санаж байх хэрэгтэй гол санаа нь юу вэ?


No comments:

Post a Comment

Сэтгэн бодох чадвараа нэмэгдүүлэх энгийн аргууд

Сэтгэн бодох чадварыг нэмэгдүүлэх олон арга байдаг ч хүмүүс тэр бүр мэддэхгүй байх нь олонтаа. Та сэтгэн бодох чадвараа хөгжүүлэх энгийн а...