Хэрэгцээ: Уншлага бол жирийн
нэг үндсэн чадвар төдий биш оюуны нарийн төвөгтэй процесс мөн.
\В.А.Сухомлинский\ Иймээс хүүхдийг бүтээлчээр сэтгэж, бие даан суралцах
чадвартай хүн болгохын тулд бүтээлчээр уншуулж сургах хэрэгцээ бидний өмнө
тулгараад байна.
Зорилго:
1. Бичиг үсэгтэн болох зөв
чиг хандлага, арга замыг нь таниулна. Ингэхдээ бичиг үсэгтэн
болох боломж олгодог унших үйл явцыг , зөвхөн уншихын тулд биш харин бүтээлч
сэтгэлгээг хөгжүүлэх хэрэглүүр болохынх нь хувьд тусгайлан авч үзэх юм.
2. Суралцагчдын унших
үйлд шимтүүлэн татан оруулж улмаар бүтээлчээр уншиж ойлгохчадварыг нь
дээшлүүлнэ.
Хүрэх
үр дүн:
1. Сурагчид яаж
уншихад суралцах төдийгүй эргэцүүлэн бодож, учрыг нь олж тунгаан уншиж сурна.
2. Бүтээлч уншлагаа бүтээлчээр
сэтгэх хэрэглүүр болгож чаддаг болно
3. Амьдралынхаа туршид шинэ
мэдээллийг бүтээлчээр олж авч ашиглаж чаддаг болно.
4. Өөрөө
итгэх итгэл, хэтийн зорилготой болно
№
|
Сэдэв
|
Зорилго
|
1
|
Монгол
үсгийн хүрд
|
Үсгийн
хүрдийг тогтоох замаар зөв хурдан уншиж сурна.
|
2
|
Үгийг
гадаад хэлбэрээр нь шууд таньдаг болгох
|
Гол үг
хэллэгүүдийг харааны ойдоо тогтоож үгийн сангаа баяжуулна.
|
3
|
Зөв
унших дасгал
|
Бүтэн
өгүүлбэр, түүний хэсгийг хүлээн авч чаддаг болно.
|
4
|
Унших
хурдыг нэмэгдүүлэх дасгал
|
Мэдээлэл
хүлээн авах чадвараа нэмэгдүүлнэ.
|
5
|
Багцлан
уншуулж сургах
|
Бүтээлчээр
утгачлан уншиж сурна.
|
6
|
Өгүүлбэрийн
утгат хэсгээр нь уншуулж, бичүүлж сургах
|
Аливаа
зүйлийг бүтэн өгүүлбэрээр нь хүлээн авч ойлгож, бичдэг болгоход оршино.
|
7
|
Үг, өгүүлбэрийг
зөв эвлүүлж дараалал тогтоолгож сургах
|
Унших
бичих чадвараа зэрэг хөгжүүлнэ.
|
8
|
Үг
ярианы баялгийг нэмэгдүүлж ойлгомжтой тодорхой яриулж сургах
|
Үгийн
нөөцөө ашиглан оновчтой ярьж сурна. Сурагчдын ажигч гярхай чанар хөгжинө.
|
9
|
Уншсан
зүйлээ дэлгэрэнгүй ярьж сурах
|
Сурагчдын
хэл ярианы чадвар хөгжинө.
|
10
|
Уншсан
эхийн сургамжит санааг тогтоож сурах
|
Эхийнхээ
үйл явдлыг гүнзгийрүүлэн бодож далд санаа, ач холбогдлыг нь тогтоож сурна.
|
11
|
Уншсан
эхийн үйл явдлыг тулгуур бичиглэлээр илэрхийлэх
|
Уншсан
зохиолын уялдаа холбоог нарийн тогтоож сурна.
|
12
|
Зохиолыг
харьцуулан унших
|
Харьцуулалт
хийж сурна.
|
13
|
Эзгүй
арал руу явах бол ...
|
Номын
агуулгын товчоон хийж сурна. Олон ном унших сэдэл төрнө.
|
14
|
Үйл
явдлыг таамаглан унших
|
Унших
сэдэл тэмүүлэл бий болно.
|
Монгол үсгийн хүрд
"Монголын 100 үсэг оршвой" хэмээх цагаан толгойн
үсгийг аялгуулан
уншиж, үе цээжлүүлэх арга нь уламжлалт сурган хүмүүжүүлэх
ухааны шалгарсан арга бөгөөд үүнийг ашигласнаар сурагчид үсэг үсгээр нь биш үе үеэр
нь унших, дээр нь хэмнэл таарсан шүлэг цээжилж буй мэт ойд нь амархан
тогтоогдож байгаа нь ажиглагдсан. Мөн унших хурд нэмэгдэж байсан. Хэрэглэхдээ
ангийн сурагчдыг 7 хүнтэй 3 баг болгон 3 эгнээ үсгийн хүрдийг
аялгуулан уншихыгдаалгана. Багийн 1
сурагч - эхний үеийг, дараагийн сурагч II үеийг гэх мэт. Багш өөрөө эхлэн
ялгуулан уншиж өгнө гэх мэт...
I баг
А – на, ба, ха, га
Э – нэ, бэ, хэ, гэ
И – ни, би, хи, ги
О – но, бо, хо, го
У – ну, бу, ху, гу
Ө – нө, бө, хө, гө
Ү – нү, бү, хү, гү
II баг
Жа, Яа, Да, Та, Ма
Жи, Еи, Ди, Ти, МИ
Жо, Ео, До, To, Mo
Жу, Юу, Ду, Ту, My
Жө, Еө, Дө, Тө, Мө
Жү, Юү, Дү, Тү, Мү
III баг
Ца, Ра, Са, Ша, Ла
Цэ, Рэ, Сэ, Шэ, Лэ
Ци, Ри, Си, Ши, Ли
Цо, Ро, Co, Шо, Ло
Цү, Рү, Сү, Шү, Лү
Цө, Рө, Сө, Шө, Лө
Цү, Рү, Сү, Шү, Лү
- Хүүхдүүд
үүнийг маш амархан тогтоодог. Учир нь уул үеийн хүрдэнд үсгийг жагсаахдаа үсгийн
нэр, дуудлага, эр эмийн зохицол хийгээд дуу, аялга, айзам хэмнэл, үеийн
гишгэц, зогсоц, нийц заагийг нарийн зохицуулан
барилдуулж хэлэх сонгоход эвтэй, учир зүйтэй, систем дараалалтай байрлуулж
чадсантай холбоотой.
- Дасгалыг
өргөжүүлэх нь: Сурагчид ийнхүү 1-3 цагийн хичээл дээр бүх үеүдийг
гүн бат тогтоож нүдэлсэн болохоор цаашид үг уншихад торох зүйлгүй болно. Үг
унших үед нь ойг хөгжүүлж багтаамжийг нь нэмэгдүүлэхийн тулд бага
хэмжээний шүлэг, холбоо ерөөл ихээр цээжлүүлэх хэрэгтэй. Учир нь шүлэг нь
толгой сүүл холбодог төдийгүй мөр мөрөөр үг үеийн тоог тэгшитгэн тэнцүүлж
айзам, хэмнэлийг жигд тохируулдаг.
Үгийг гадаад хэлбэрээр нь таньдаг болгох
Зорилго: Үгсийг тус
тусад нь цээжлэхийг хүүхдүүдээс албадахгүй, харин янз бүрийн
эх бичвэр унших явцдаа гол үг хэллэгүүдэд, ялангуяа өөрт бүрэлдэн
тогтсон үгсийн сандаа анхаарлаа төвлөрүүлэх замаар тэдний
харааны ой тогтоолт дахь үгсийн санг арвижуулах хөгжүүлэх
зорилготой.
Үгийг гаднах
хэлбэрээр нь шууд таньдаг нь хурдан зөв уншиж сурахын нэгэн үндэс болдог.
100-200 үгтэй эх бичвэр уншлаа гэхэд үгийн 50
гаруй хувь нь хүүхдүүдэд өмнө нь
тааралдсан үгнүүд байдаг.
Ангийг
5-6 хүнтэй багуудад хуваана. Баг бүрд яг ижил эх бичвэр тарааж өгнө. Хүүхдүүд дундаа
хэрэглэх бичгийн хэрэгсэл хайч бэлтгэсэн байна.
- Багийн
гишүүд өгүүллэгээ эхнээс нь дуустал анхааралтай уншиж дуусаад тухайн эх
бичвэр дотроос өмнө нь хамгийн их тааралдаж байсан 5 үг, огт тааралдаж
байгаагүй эсвэл маш ховор тохиолдож байсан 5 үгийг тус тус ялгана. Эхлээд
багийн гишүүн бүр тус тусдаа ялгаад дараа нь багаараа нэгтгэнэ. 1 багаас
хамгийн их тохиолдож байсан 5үг, маш ховор тохиолдож байсан буюу огт
тохиолдож байгаагүй 5 үг гарах ёстой.
- Дараа
нь багийн сурагчид өөрсдийн хамгийн цөөн тохиолдож байсан үгсийн буюу
тохиолдож байгаагүй үгсийн онцлог шинж чанарууд /бичлэгийн
онцлог, үгийн урт, бусад танил үгтэй юугаараа холбоотой болох
зэрэг/ болон тэдгээр үгсийн хоорондын төстэй ба ялгаатай талын тухай
ярилцана. Энэ явцад хамгийн ховор тохиолдсон үгс тэдний харааны ойд
хоногших болно.
- Дараа
нь эх бичвэрийг уншаад хамгийн цөөн тохиолдсон үгсээ хаалтаар тагла.
Багууд өөр өөр үг сонгосон бол нэлээд олон үг таглаж таарах байх. Бүх
сонгосон үгийг хаалтаар хаасныхаа дараа хүүхдүүдээс өгүүллэгийг эхнээс нь
дахин нэг уншихыг хүс. Уншихдаа үг таглагдсан газарт зогсолт хийж,
нуугдмал байгаа үгс ямар ямар үгс болох талаар ярилцаж зөвлөөрэй.
Зөв унших дасгал
Үндэслэл:
Сурагчдыг уншиж сурах үеэс нь
эхлэн зөв унших дадалтай болгоход нь онцгой
анхаарах ёстой. Учир нь унших чадварыг хэрхэн эзэмшиж
чадсанаас оюуны хөгжил нь
шууд хамаарна. Хүүхэд уншиж сурах үеэсээ эхлээд л үг үгээр
тасалж уншдаг болчихвол цаашид сурах явцдаа маш их эрхшээлд ордог бөгөөд үнэн хэрэгтээ хэвийн байдлаар суралцаж
чадахгүйд хүрнэ.Иймээс бид хүүхдийн уншлагад их анхаарал тавьж үеэр уншуулж сургах
мөчөөс эхлээд л бүтэн өгүүлбэр буюу түүний хэсгийг хүлээн авч чаддаг болгоход
энэхүү дасгал туслах болно.
Сурагчдыг тухайн өгүүллэг
буюу үлгэрт байгаа өгүүлбэрийн тоогоор баг болгож хуваана. Жишээ нь: 10 өгүүлбэр
байвал. 10 хүн 1 баг болно. 30 хүнтэй анги 3 баг
болно. 3 тойрог болж сууна. Сурагчид
дохиогоор өгүүлбэр дараагийн мэтээр дуусмагц эхний
хүн уншсан өгүүлбэрийн гол утга санааг бусдадаа ярьж өгнө. Бүх
хүн ярихад тухайн үлгэр ба өгүүллэгийн утга ойлгогдож байх ёстой.
Богино богино өгүүлбэрээс бүтсэн маш сонирхолтой үлгэр, өгүүллэг
бэлтгэнэ.
Аливаа
эх бичвэр өгүүлэл зэргийг уншихдаа аль болох өгүүлбэр өгүүлбэрээр нь уншиж
ойлгох дасгалыг нэлээд хийсэн байх шаардлагатай. Гэхдээ эхний
үед өгүүлбэрээ харж байгаад утгыг нь хэлж болно. Өгүүлбэр өгүүлбэрээр нь уншиж
ойлгоод сурч байгаа бичвэрийг бүхлээр уншиж ойлгох дасгал руу аажмаар дөхүүлэх
хэрэгтэй. Уншиж ярилцах явцад бүтэн өгүүлбэрээр нь уншиж ойлгож чадахгүй хүүхдүүд
байгаа ч тэднийг их шахалгүй, уншиж ойлгоход нь туслах найзаар нь туслуулах
ажил зохион байгуулах үр дүнтэй байлаа.
Унших хурдыг нэмэгдүүлэх дасгал
Үндэслэл
Хүүхдийг бичиг үсэгт тайлагдаж уншиж
сурах үеэс нь эхлэн хурдан уншуулж сургахад анхаарах ёстой. Учир нь орчин үед
зурагт радио, компьютер, интернет зэрэг сургалтын ба сургалтын бус зориулалттай
техник технологи сургалтанд эерэг нөлөө үзүүлж байгаа ч мэдээлэл солилцох, олж
авах, шинэ мэдлэг олгох ба олж авах гол хэрэглүүр нь унших үйл явц хэвээр
байсаар байна.Иймээс унших хурдаа 2 дахин нэмэгдүүллээ гэхэд мэдээллийг хүлээж
авах чадвар маань 2 дахин нэмэгдлээ гэсэн үг.
Багш хүүхэд бүрт унших 1 эх бичвэрийг хувилж өгнө.
Энэ үед ихэнх
сурагчид зөвхөн хурдан уншихыг зорилгоо болгоод утгыг нь сайн ойлгоогүй байх нь
олонтоо. Хэрэв тийм байвал утгыг нь ойлгож нэг минутанд хэдэн үг уншихыг
дээрх аргаар шалгана. Хүүхдүүдийн унших үгийн тоо эрс багасдаг. Хүүхдүүдээр яагаад
удаан уншиж байгаа байдалд дүн шинжилгээ хийлгэнэ. Ингэхэд доорх хэдэн шалтгаан
зонхилдог.
1. Аман дотроо шивнэж
уншдаг.
2.
Үсэглэн уншдаг.
Сурагчдыг эгнээ эгнээгээр A, В хэсэгт хуваана. Эхлээд А хэсгийнхэн уншина. /1мин/
Цаг хэмнэх үүднээс ЗОсек уншуулаад 2-оор үржүүлж болно. В хэсгийнхэн цагаа харж уншсан үгийг тоолно. Дараа нь эсрэгээр солигдож В хэсгийнхэн уншина. Бүх сурагчид уншиж, уншсан үгийнхээ тоог "Унших хурдны хэмжээг тогтоох хүснэгтийн 1 дэх тогтоолт” гэсэн хэсэгт тэмдэглэнэ. Уншсанбайдалдаа анализ хийнэ. Үүнд:
Сурагчдыг эгнээ эгнээгээр A, В хэсэгт хуваана. Эхлээд А хэсгийнхэн уншина. /1мин/
Цаг хэмнэх үүднээс ЗОсек уншуулаад 2-оор үржүүлж болно. В хэсгийнхэн цагаа харж уншсан үгийг тоолно. Дараа нь эсрэгээр солигдож В хэсгийнхэн уншина. Бүх сурагчид уншиж, уншсан үгийнхээ тоог "Унших хурдны хэмжээг тогтоох хүснэгтийн 1 дэх тогтоолт” гэсэн хэсэгт тэмдэглэнэ. Уншсанбайдалдаа анализ хийнэ. Үүнд:
- Дунджаар
хэдэн үг уншив.
- Хэр
ойлгож уншив
Унших хурдыг тогтоох
хүснэгтийг хүүхэд бүрийн тоогоор хувилж өгнө. Аман
дотроо шивнэж уншдаг хүн хамгийн
хурдан уншлаа гэхэд 130-140 үг буюу 700 үсэг л
уншдаг. Иймээс аман
дотрооуншихгүйн тулд амаа жимийгээд хэлээ хөдөлгөөнгүй байлгахыг
анхааруулна. Нүдээрээ гүйлгэн унших нь хурдан унших хамгийн сайн
арга тул бидний хийх II дасгал бол нүдний хөдөлгөөнийг хурдан болгох дасгал юм.
Хүүхэд
бүрийн тоогоор №4 хүснэгтийг хувилан тарааж өгнө. Багш цаг харж дохио өгөнгүүт
сурагчид хүснэгтэнд байгаа дугуй дүрсийг эхнээс нь дуустал дарааллынх нь дагуу
хараад минутанд хичнээнийг харж байгаагаа тогтоох юм. Аль болох хурдан харахыг
хичээнэ. Уг дасгалыг өдөр бүр тогтмол 3 удаа хийж заншвал унших хурд өсөх
боломжтой.
Дасгалыг өргөжүүлэх: Нэгээс
дээш cap нэг ч өдөр алгасалгүй өдөрт 3 удаа хийж байсан ихэнх сурагчдын
унших хурд 1 дахин нэмэгдэж 240-250 үг буюу 1300-аас
дээш үсэг унших түвшинд хүрдэг. Ер нь нүдний дасгалыг тогтмол хийвэл нүдний
булчин чангарч, унших үйл явц нь шулуун замаар уруудан явж байгаа мэт ямар ч төвөггүй
хялбархан уншдаг болно. Харин хийгээгүй тохиолдолд өгсүүр замаар явж байгаа мэт
их хүч орж амархан сульдна.
Багцлан уншуулж сургах дасгал
Үндэслэл
Үр бүтээлтэй хурдан
уншиж зайлшгүй хэрэгтэй чухал чадвар бол үгээр биш утгачлан уншиж
сурах явдал юм. Ер нь дөнгөж уншиж сурч байгаа сурагчид болон
утгачилан бүтээлчээр уншиж сурсан хүн хоёрын уншиж байгаа байдал эрс
ялгавартай байдаг. Дөнгөж уншиж сурч байгаа хүүхэд эхлээд үсгүүдийг
урьдаар таних, хэрхэн дуудахыг санах, үүний дараагаар өгүүлэх эрхтнээ хөдөлгөн
уншдаг. Бүтээлчээр утгачлан уншиж сурсан хүн үг үсэгт торох зүйлгүй, харин нэг
харахдаа нэг хэсэг үсэг буюу хэд хэдэн үгийг /4-5/ нүдээрээ гүйлгэн харж чаддаг
байна.
Үүний учир нь уншдаг дадлага уншиж буй зүйлийн
хэдэн үгийг гүйлгэн хармагц цааш нь тийм тийм үг байх ёстой хэмээн таамаглан
уншиж чаддаг болсонтой холбоотой.
Зорилго:
Сурагчдыг уншихдаа нэг
нэгжид 1 үг биш 4-5 үгийг нэг удаа ойлгон хүлээн авах чадвартай болгоход
оршино. Цаашид энэ дасгалыг үргэлж хийвэл нүдэнд багтах үгийн
хэмжээ нэмэгдэж сүүлдээ 10-15 үгийг багтаан уншиж ойлгох төдийгүй 1 хуудсыг 1
багц болгон ойлгох чадвартай болсон хүмүүс ч хүн төрөлхтний түүхэнд олон бий.
Өгүүлбэрийн утгат хэсгээр нь уншуулж, бичүүлж сургах дасгал
Үндэслэл
Сурагчид уншиж байгаа зүйлээ үг
үгээр нь биш бүтэн өгүүлбэрээр нь буюу өгүүлбэрийн утга төгс хэсгээр нь ойлгон
унших чадвар суусан байх шаардлагатай. Мөн багшийн ярьж өгсөн зүйл, хэлж бичүүлсэн
зүйлийг бүтэн өгүүлбэрээр нь хүлээн авч ойлгож бичдэг болгоно.
Багш эх бичвэрээ
том ангитай бол ангийн 1 талд 6 ширхэг сандал дээр бага
зэрэг хол зайтайбайрлуулна. \10-15м-ийн зайд\ Бүх
багууд бэлэн болсны дараа багш дохио өгнө.
Багшийн дохиогоор баг тус бүрийн нэгдүгээр
гүйгч нар эх бичвэр лүү гүйж очоод
өөрийн тогтоож чадах хүртэл /хэдэн үг ч байж болно./ Нэг ч өгүүлбэр байж болно. Үгээ
тогтоогоод тогтоосон үг өгүүлбэрээ бичээчид ирж бичүүлнэ. Нэгдүгээр гүйгчийн хэлсэн
зүйлийг бичээч бичиж дууссаны дараа Хоёрдугаар гүйгч явна. Дараа нь 3-р гүйгч гэх
мэтээр . Хамгийн түрүүнд хамгийн цөөн удаагийн явалтаар, эх бичвэрийг бүгдийг нь
бичээчдээ бичүүлж дууссан баг ялна. Хянагч бичээчийн зөв бичиж байгаа эсэхэд хяналт
тавина.
өөрийн тогтоож чадах хүртэл /хэдэн үг ч байж болно./ Нэг ч өгүүлбэр байж болно. Үгээ
тогтоогоод тогтоосон үг өгүүлбэрээ бичээчид ирж бичүүлнэ. Нэгдүгээр гүйгчийн хэлсэн
зүйлийг бичээч бичиж дууссаны дараа Хоёрдугаар гүйгч явна. Дараа нь 3-р гүйгч гэх
мэтээр . Хамгийн түрүүнд хамгийн цөөн удаагийн явалтаар, эх бичвэрийг бүгдийг нь
бичээчдээ бичүүлж дууссан баг ялна. Хянагч бичээчийн зөв бичиж байгаа эсэхэд хяналт
тавина.
Дасгалыг
өргөжүүлэх: Багш энэ дасгалыг ашиглахдаа хүүхдүүдийн
үүргийг байнга солих хэрэгтэй. Нэг дор хамгийн олон үг өгүүлбэр тогтоон ирж бичүүлсэн
сурагчдыг шалгаруулж сайшааж болно. Энэ дасгалыг гадаад хэлний хичээлд
хэрэглэхэд тохиромжтой.
Тусламж: Унших үндсэн чадвар төлөвшөөгүй зарим сурагчид эх бичвэрээс 1-2 үг
тогтоогоод гүйж ирж бичүүлэх нь элбэг харагддаг. Ийм үед багийн зарим сурагчид
бухимдах нөгөө сурагчийг эвгүй байдалд оруулах явдал хааяа гарч болох юм. Энэ үед
багшийн зүгээс зөөлрүүлэх, нөгөө сурагчид урам хайрлах зэргээр хандах нь зүйтэй.
Багийн оноонд сурагчдын зан харьцааны соёл орно гэдгийг анхааруулж бас болно.
Үг өгүүлбэрийг
зөв эвлүүлж дараалал тогтоох дасгал
Үндэслэл.
Уг дасгал нь
хүүхдүүдийн унших ба бичих чадваруудыг хослон хөгжүүлэхэд туслахаас гадна уншиж
байх явцдаа үг зүй, өгүүлбэр зүйн зөв бүтэцтэй танилцах, уншиж байгаа зүйлдээ анхаарлаа хандуулж
сурахад нь туслах болно.
1-р үе
|
2-р үе
|
3-р үе
|
|
|
|
Дүгнэлт
Дахин эвлүүлсэн өгүүллэгийг уншиж үз. Хэрэв өгүүллэг
бүрэн гүйцэд болоогүй байвал хамтран бичих аргаар түүнийг дуусгахад нь хүүхдүүдэд
тусална. Дараа нь өгүүллэгт зураг нэмж оруулах, хэвлэхэд бэлтгэх зэрэг ажлыг
доор дурдсан аргын дагуу гүйцэтгэнэ.
Бүтээлч ажил: Өөрсдөөр нь зохиолгох
Үгсийн
дарааллыг тогтооход хүндрэл гарч байгаа тохиолдолд хүүхдүүдэд өгүүлбэрийн утгыг
бүхэлд нь сануулна. Эхний нэг юм уу хоёр үгийг багш байрлуулж өгч
болно.
Үнэлгээний
боломж
Хүүхдүүд
дараалал тогтоох боломжуудын талаар ярилцаж байхад нь ажиглана.Ингэснээр тэдний найруулга зүйн
талаарх мэдлэг, үгийн утгын талаарх ойлголт, үгсийн сан, бичгийн хэлбэрийн
талаарх мэдлэгийг нь олж харах боломжтой болно.
Үг ярианы баялгийг нэмэгдүүлж ойлгомжтой тодорхой яриулж
сургах
Зорилго:
Хүүхдийг үгийн нөөцөө ашиглан
оновчтой ярьж сурахад нь туслах төдийгүй ажигчгярхай чанарыг хөгжүүлнэ.
Ангийг
2:2-оор нь баг болгон хуваана. Баг тус бүрийн 1 сурагчид А, нөгөөд Б хуудсыг өг.
Хэрэглэгдэх
зүилс: Хоорондоо
бага зэрэг ялгаа бүхий ижил дүрснүүдтэй хос хуудас бэлтгэнэ. Анги 30 сурагчтай
бол 15 хосыг хувилж бэлтгэнэ. Дасгалын зааврыг томоор бичиж ангид байрлуулна.
Эсвэл амаар тайлбарлан өгч болно.
Сурагчид бие
биенийхээ хуудсыг үзэж болохгүй. Сурагч бүр өөрт нь өгсөн зургийг хараад бие
биедээ дүрслэн ярьж өгнө. Дасгалын зорилго нь тэдэнд хуваарилсан зургууд ижил
эсэхийг мэдэх явдал юм. Тэр зургийнх нь талаар нарийвчлан тодруулж өгөх
асуултыг бие биеэсээ асуух хэрэгтэй. Зургууд нь өөр өөр байлаа гэхэд заримдаа ялгаа нь тун
ялимгүй байна. Сурагчид тоглоомоо эхлээд дунд нь ороход эхний хэдэн зургийн
хариуг хэл. Буруу хариу гаргасан сурагчид зургаа дүрслэх болон асуултаа илүү
тодорхой болгоход анхааран ажиллах болно. Дасгалын төгсгөлд сурагчид бие
биеийнхээ хуудсыг харж, ажлынхаа үр дүнг шалгаж болно.
Уншсанаа ярих дасгал
Үндэслэл
Хүүхдийг аман
ярианы дадлага хийлгэх уламжлал сүүлийн жилүүдэд нэлээд сэргэж, өргөн
хэрэглэгдэж байна. Хүүхдүүдийг ийм дадлага хийлгэснээр номноос уншсан
зохиолуудаа өөрийн болгоход нь тусалж чадахаас гадна хэл, ярианых нь чадварыг хөгжүүлж,
мөн түүнчлэн ургуулан зохиох бүтээлч авьяасыг нь илрүүлнэ. Ярьж буй зүйл эх
зохиолтойгоо яг нийцэж байх албагүй учраас ургуулан зохиох авьяасыг хөгжүүлэх боломж бүрдэж
байгаа юм.
7 хоногийн
өмнө ангийнхаа хүүхдүүдэд ярих өгүүллэгээ бэлдэхийг сануулна. Хүүхдүүдийг
тойрог хэлбэрээр юмуу эсвэл ярьж буй хүүхдэд ангийн бүх хүүхдийн анхаарлын төвд
байх боломж олгох өөр ямар нэгэн байрлалаар суулгана. Анхаарал татах
зорилгоор ярих хүүхдийг тусгай сандал дээр суулгаж
болно. Хичээл энгийн уран зохиолын хичээл шиг явагдах ёстой. Зохиол
ярих дасгал хийж сураагүй хүүхдүүд ярьж байгаад түгдрэх, гацах тохиолдол гарвал
тэдэнд туслалцаа үзүүлэх шаардлага гарна. Үүнийг багш анхаарах ёстой.
Хэрэглэгдэх зүйлс: Богино өгүүллэгийн ном
нэлээн олныг ангидаа байлгах. Үнэлгээний боломжууд: Өгүүлэл ярих дасгал нь оролцож буй хүүхдүүдийн хэл ярианы чадвар
болон хэр зэрэг их зүйл уншсан гэдгийг нь тохиолдлын чанартайгаар үнэлэхболомжийг багшид олгодог. Гэхдээ энэхүү дасгалыг гол зорилго болох сонсож буй
зохиолоос яруу сайхны мэдрэмж авах зорилгыг энэхүү үнэлгээ хийх ажил сааруулбал
туйлын харамсалтай явдал болно.
Тулгуур
бичиглэл хийх
Хүүхдүүд томоохон хэмжээний эх
зохиол бие даан уншихдаа энэ арга барилыг хэрэглэж чаддаг болгоно. Цэвэрхэн самбараа бүх хүүхдүүдэд
харагдахаар газарт байрлуул. Дасгалын зорилго нь өгүүллэгийн үйл явдлын өрнөлийн
явцад дүрүүд хоорондоо хэрхэн холбогдож байгааг тодорхойлох явдал гэдгийг хүүхдүүдэд
сануулж өгөөрэй.
Та өгүүллэгийг унших явцдаа шинэ дүр бүрийн тухай чухал
мэдээлэл унших үедээ зогсолтхийж, нэг хүүхдийг дуудан самбарт гаргаж дүрийн нэрийг цаасан дээр бичээд самбар
дээр наалга. Өгүүллэг үргэлжлэхийн хэрээр хүүхдүүдийг ийнхүү дуудан гаргаж
нэрсийг "туршилтын" нэрс доор бүлэг болгон хуваахыг хүс. Эдгээр нь
"хүүхдүүд" ба "томчууд", гол дүрийн "нөхөд" ба
"дайснууд", "баатрууд" ба "хорон санаатнууд"
эсвэл өөр ангиллууд байж болно.
Дүрүүдийн хоорондох холбоог тэмдэглэн зурсан
шугамнуудыг арай илүү дэлгэрүүлж, дүрүүдийг нэрсийг бичсэн тайлбар үгс бичиж болох юм. Хичээлийн төгсгөлд та хүүхдүүдэд
зурсан бүдүүвч бол өгүүллэгийн тухайн үеийнг л байдлыг тусгасан зүйл
гэдгийг хүүхдүүдэд сануулаарай. Дүрүүдийн хоорондын харилцаа холбоо өөрчлөгдөж,
дүрүүд нэг бүлгээс нөгөөд шилжиж, шинэ бүлгүүдийг бий болгох шаардлага
гарч магадгүй. Хүүхдүүд бие даан унших явцдаа дүрүүдийн
харилцаа холбоог тэмдэглэх зорилгоор энэ стратегийг ашиглаж байхыг хүүхдүүдэд
зөвлөөрэй.
Эзгүй аралд очвол авч явах ном, номын каталог
Дасгалыг хийхээр товлосон
хугацаанаас нэлээд өмнө дуртай номнуудаар мэдээллийн сан байгуулж, өөрсдийн
сонирхлыг бусадтайгаа хуваалцах боломжтой болно гэдгийг сануулаарай. "Эзгүй
арал руу очвол авч явах ном" гэсэн санаагаа хүүхдүүдэд
тайлбарлаж өгөөд эзгүй аралд очих болсон тохиолдолд тэд ямар ном сонгох байсан
тухайгаа бодож эхлэхийг зөвлөнө.
Хэрэв
таныг эзгүй арал уруу удаан хугацаагаар явуулах бол та авч явахыг хүсэх 1-2 ном
сонгоорой. Хичээл орох өдөр сурагчид номоо сонгон авч ирнэ бас
уншсан байна. Багшийн бичсэн номын танилцуулгыг уншаад өөрсдийн авч
явахаар сонгосон номын танилцуулгыг бичнэ. Өөрийн номыг бусдадаа танилцуулж,
улмаар тэдэнд тухайн номыг унших сэдэл төрүүлнэ. Ном зүйн мэдээллийн
янз бүрийн төрлүүд (номын нэр, зохиогчийн нэр, хэвлэсэн газар, огноо, дугаар
гэх мэт)-ийг хүүхдүүдэд танилцуулж, тэдгээрийг янз бүрээр ашиглаж болох тухай
ярилцана.
Танилцуулга
товч байх нь чухал гэдгийг хэлэх нь чухал. Зохиолын зохиомжийн агуулгыг бүхлээр
нь багтаасан байх хэрэгтэй.
Тойргоор дамжуулан бичсэн өгүүллэг
"Өгүүллэгийн
эхлэлүүдийг" уншаад тэдгээрийн үргэлжлэлийг өөрөө бичнэ.. Сурагчдын
сонирхолд нийцэх зохиолын эхлэлийг хайчлан хуудас цаасны дээд хэсэгт наана. Бүлэг
дэх хүүхэд тус бүрт нэг оногдохоор тооцоолно.
Өгүүллэгийн
эхлэлүүдийг хүүхдүүдэд тарааж өгөөд бүгдийг нь чангаар уншиж өгнө. Тэгээд
эхлэл тус бүрээс ямар өгүүллэг зохиож болохыг тодорхойлно.
Эхний
цогцолборыг бичээд дуусахад \10-15 минут\ Өгүүллэгүүдийг 10-15 минут
тутамд хүүхдүүд өөр хоорондоо шилжүүлэх хэрэгтэй бөгөөд өөрийн
бичсэн хэсгийнхээ дээр нэрийнхээ эхний үсгүүдийг бичих ёстой. Хүүхдийн анхаарлаа төвлөрүүлэх
чадвар болон дасгалын тухайнүеийн явцаас хамааран хүүхэд тус бүрийн бичих
хугацааг богиносгож эсвэл уртасгаж болох юм.
Хуудас
тойрч явсаар хамгийн эхэнд бичсэн хүүхэд дээр эргэж
ирэхэд өгүүллэгүүдийг ээлж ээлжээрээ чангаар уншиж тэдгээрийн
уялдаа холбоо, хэр байгаа талаар санал бодлоо солилцоно.Ямар нэгэн үл тохирох байдал гарсан тохиолдолд
тэдгээр нь өгүүллэгийг илүү сонирхолтой болгож байна уу эсвэл уялдаа
холбоог нь алдагдуулж байна уу гэдгийг| үнэлнэ. Өгүүллэгийг хүүхдүүд тус
тусдаа дуусгах хэрэгтэй юу эсвэл дахин тойргоор явуулж дуусгах хэрэгтэй юу
гэдэг шийдвэрийг бүлгийн хүүхдүүд хамтран гаргана. Дуусгасан өгүүллэгүүдийг
дараагийн бичгийн хичээлүүдийн явцад хянан засварлаж, хэвлэж болно.
Дүгнэлт: Дээрх арга
аргачлалуудыг бид мэддэг, өдөр тутмын хичээлдээ ашиглаж байдаг. Харин сурагчдад
ямар ахиц гарч байгааг заримдаа анзааралгүй өнгөрдөг. Миний хувьд дээрх арга
аргачлалуудыг хичээлээс хоцрогдсон, унших хурд муу, унших, бичих, бичих чадвар
сул сурагчдын унших чадварыг нэмэгдүүлэх зорилгоор ашиглан туршсан бөгөөд маш
сайн үр дүн гарсан. Иймд бусад багш нарт санаа нэмэх зорилгоор ийнхүү эмхтгэн
бичлээ.
No comments:
Post a Comment