Миний блогт тавтай аялаарай! Танд амжилт хүсье.

Friday, June 22, 2018

БАГА АНГИЙН СУРАГЧДЫН ХИЧЭЭНГҮЙ САЙХАН БИЧИХ ЧАДВАРЫГ ХӨГЖҮҮЛЭХ АРГА

Асуудлын үндэслэл
Монголын төрөөс хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх, тэдний суралцах , хөгжих адил тэгш эрхийн баталгааг хангах, хүртээмжтэй, чанартай ерөнхий боловсролын үйлчилгээ бий болгох суурь зарчимд тулгуурласан бага, дунд боловсролын бодлогыг хэрэгжүүлж байгаа билээ. Засгийн газраас ерөнхий боловсролыг 2005 оноос 11 жил, 2008 оноос 12 жилийн тогтолцоонд шилжүүлж, боловсролын тогтолцоог Олон улсын жишигт нийцүүлэх төлөвлөлтийг үе шаттайгаар амжилттай хэрэгжүүлж байна.Хэдийгээр бага, дунд боловсролын салбарт шинэчлэл хийгдэж байгаа ч сургалтын чанар орон нутаг, сургууль хүүхэд бүрт харилцан адилгүй байгаа юм.Даяаршил, шинжлэх ухаан, технологийн дэвшлийн эрин үе нь нээлттэй, өрсөлдөөнтэй, мэдээлэлжсэн орчинд амьдрах чадварыг хүн бүрээс шаардах боллоо.Дэлхийн улс орнууд боловсролын бодлогоо шинэ зуунд хүн төрөлхтний нийтлэг асуудлыг шийдвэрлэхэд оролцох мэдлэг, чадвартай, бүтээлч, хариуцлагатай, насан туршдаа суралцах чадвартай иргэн төлөвшүүлэхэд чиглүүлж байна. Иймээс шинэ зууны монгол хүнийг үндэсний соёлоо дээдэлдэг, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалдаг, нөөц баялагаа зөв хэрэглэдэг, өөрийгөө хянан зохицуулах чадвартай, харилцааны зөв хандлагатай болгон төлөвшүүлэх шаардлага гарч байгаа тухай БДБ –ын чанарын шинэчлэлийн үзэл баримтлалд тусгасан байна. Хүүхэд бүрийн хөгжлийн асуудал нь өнөөдөр эрчимтэй яригдаж байгаа ч цоо шинээр гарч ирсэн зүйл биш юмаа. Бид өмнө нь хүүхэд бүрийг хөгжүүлэх ажлыг сургалтын явцдаа хийсээр л ирсэн,одоо ч хийж л байгаа ажил.
Харин өнөөдөр энэ асуудлыг төрөөс бодлогоор дэмжиж байгаа явдал нь бидний ажилд их хөшүүрэг болж ирээдүйн иргэн бүрээ анхаарч хөгжүүлэх цаг нь болсныг харуулж байна. Энэхүү асуудлыг хөндөн авч үзэх хамгийн үндсэн шалтгаан нь:
1. Сурагчдыг хичээнгүй сайхан бичүүлж сургах явдал нь багш бүрийн өдөр тутам хийдэг энгийн нэг ажил төдий санагдавч цаанаа бичгийн их соёлд сургаж байгаа маш том ажил юм.
2. Өнөөдөр монгол хэлний хичээлээр алдаагүй зөв бичих арга зүйн талаас судалж гаргасан ном, гарын авлагууд элбэг байдаг бөгөөд хичээнгүй сайхан бичүүлэх арга зүйн асуудлыг нарийвчлан боловсруулж бичсэнном гарын авлага бараг байдаггүй.
3. АБТА ахмад багш Б.Лувсанцэрэн агсны хүүхдийг массаар нь алдаагүй, цэвэр сайхан бичүүлж сурган Монгол хэлбичгийн Улсын олимпиадад 13 удаа тэргүүн байр эзэлж байсан арвин баялаг туршлагыг нь судлан нэвтрүүлж байгаа өөрийн ажлын үр дүнд үндэслэн энэхүү сэдвийг авч үзэж байна.
Судалгааны зорилго:
Бага ангийн сурагчдын түвшинд хичээнгүй бичих үйл ажиллагаа нь ямар байгаад дүн шинжилгээ хийж шийдвэрлэх арга замуудыг тодорхойлоход оршино.
Зорилт:
Ø Бага ангийн сурагчдын Хичээнгүй бичих чадварт анализ хийж дүгнэлт гаргах
Ø Хичээнгүй бичүүлж сургах аргуудыг судлах
Ø Хичээнгүй бичихийн ач холбогдол юу болохыг судлах
Ø Судалгааны баримт мэдээлэлд боловсруулалт хийж дүгнэлт гарган, цаашид хэрэгжүүлэх арга зүй болон санал дэвшүүлэх
Онол:
Өнөөдөр Монгол улсын хэмжээнд хэт даяаршлын нөлөөнд автсанаар эх хэлээрээ зөв сайхан ярьж, зөв хичээнгүй бичдэг бичгийн их соёлтой хүмүүсийн тоо цөөрөх боллоо. Ингэснээр улс орны маань үеэс үед уламжлагдан ирсэн бичгийн их соёл алдагдахад хүрээд байгаа тухай эрдэмтэн судлаачид тэмдэглэн хэлж байгаа билээ. Үүнийг нэг талаас нь авч үзвэл багш бидний ажилтай ч холбоотой, нөгөө талаасаа хэлний шинжлэх ухааныг судлан тайлбарлаж байгаа эрдэмтэн мэргэдийн дунд ч үл ойлголцох байдал бий болсон гэж хэлж болно.
Харин энэхүү байдалд олон эрдэмтэн , багш судлаачид саналаа нэгтгэн оролцож улс орныхоо үндэсний өв соёл болсон төрөлх Монгол хэлбичгээ зөв сурч, зөв хөгжүүлэх тухай ярих болсон нь сайшаалтай байна. Үүний нэг тод жишээ нь: Монгол улсын “Төрийн хэлний зөвлөл” – өөс 2011 оны 10 –р сарын 05- ны өдрийн №1 тогтоолоор / Кирилл бичгийн бичлэгийн стандарт/ - ыг тогтоож өгсөн явдал юм.
Багш мэргэжлээр сургаж буй сургуулиудын хүрээнд “Хичээнгүй бичиг дидактик” хичээл орж цагаан толгойн 35 үсгийн үндсэн зурлага, холбох аргачлал, үгийг зөв холбож бичих, самбарт зөв сайхан бичиж сурах чадваруудыг багш оюутнуудад зааж эзэмшүүлэн сургадаг.
Сурах бичиг номуудыг судалж үзэхэд үсэг бүтэх үндсэн зурлага, жижиг үсэг болон том үсгүүдийг элементээр зөв бичих аргачлалуудыг бичиж үзүүлсэн байдаг.
Манай бага ангийн багш, сурагчдын хүрээнд авч үзвэл 1-р ангийн цагаан толгой, хичээнгүй бичгийн дасгал ажлын номууд дээр зурлага болон үсгүүдийг дуурайн бичих байдлаар үзүүлсэн байдаг.
Иймээс багш бид ирээдүйн түүхийг бүтээж их соёлоо авч явах хүүхэд, залуусыг бичгийн эрдэмд хичээнгүйлэн сургах нь зүй ёсны хэрэг юм.
Хоёр. Судалгаа, арга зүй:
Бага ангийн сурагчдыг 1-р анги буюу Цагаан толгойн сургалтын үеэс л алдаагүй, зөв бичиж сурах эхлэлийг тавьдаг. Үсэг үзсэн өдрөөс эхлэн тухайн үсэг бүрийн зурлага, элемент бичвэрийн шаардлагыг зөв бичүүлж хэвшүүлэхийн тулд сурагч бүртэй ганцаарчлан, хэсэгчлэн ажиллах нэг цагийн хичээлийн үр өгөөжийг жигд байлгах зэрэг нь сурагч бүрийг амжилттай сургахын үндэс болдог. Хичээнгүй сайхан бичүүлж сургахын тулд дараах хэдэн алхмуудыг зайлшгүй анхаарах хэрэгтэй болдог.
1.Үсгийн элементийг зөв дарааллаар бичиж сургах.
Энэ үед хүүхдэд үсгийн зурлагыг хаанаас эхэлж хаана төгсгөх, үсэг бүрт ямар зурлагууд орж байгааг мэдэж түүнийг яаж зөв бичүүлж хэвшүүлэхэд маш сайн анхаарах хэрэгтэй болдог. Жнь:
– үсгийн дэгээ эхлэлтэй зурлагыг дээш шулуун татаж шулуун зураасаар холбон дэгээ төгсгөл хийж байгаагаар бичих. Үүнд сурагчид дунд талын хөндлөн зураасыг долгионтуулж хийх хандлага ажиглагддаг. Бас төгсгөлийг хэт хол зайтай бичих зэргээр алдаатай бичдэг.
 – 2 тийш харж нийлсэн хагас дугуй зурлага. Энэ нь 2 хагас дугуйг яг ижил байхаар бичиж сургах.
 - шулуун зурлагуудыг өндөр нам, хоорондох зайг яг ижил жигд хийж бичих. Хүүхдүүд дээд талын нурууг долгионтуулж бичээд байдаг гэх мэтчилэн үсэг бүрийн элементийг зөв бичүүлж сургахад маш нарийн анхаарах шаардлага байдаг.
Элемент бичвэрт хэрхэн анализ хийх вэ?
Дээрх бичвэрт анализ хийхдээ:Үсэг бүрийн элемент бичлэгийг харж алдаатай үсгийг доогуур нь зурж яаж бичихийг бичиж үзүүлсэнбайгаа. Харин сурагчид эдгээр алдаатай бичиж байгаа үсгүүдээ дэвтэртээ 1 мөр хуулж бичиж үзүүүлэх байдлаар зөв бичлэгт суралцана.
Налуу шугам ашиглан элементээр бичсэн бичвэр
Эхний2 налуу шугам нь хүүхдүүдийг тууш шугамтай дэвтэрт бичих үед маш их хэрэглэгддэг. Дэвтрийн хуудасны цаана нь тавиад гэрэлтүүлэн шугамыг ашиглана. Зөвхөн үсгийн налууг гаргахад биш үсэг хоорондын зайг авахад ч бас ач холбогдолтой байдаг.
Сүүлийн бичвэр нь элементийн дэвтрийн налуу шугам ашиглан бичсэн байдал харагдаж байна.
2. Үсгийн налалтыг зөв гаргаж сургах
Үсгийн налууг 65 градус буюу дэвтрийн налуу шугамд баримжаалан бичих, хуудас цаасан дээр тусгайлан татаж бэлтгэсэн налуу шугамыг тавьж гэрэлтүүлэн бичих зэргээр бичүүлж хэвшүүлж болдог.Багш хүүхдүүдийн дэвтрийг үзэх явцдаа үсэг бүрийн налалт ямар байгааг шугам татаж шалган үзэж болно. Жнь:
Эндээс харахад эхний шугам нь бүгд нийлж харин зарим үед огтлолцож байна. Энэ нь үсгийн налалт буруу байгааг хүүхдэд ойлгуулах хамгийн хялбар арга юм. Хоёр дахь үгэнд шугамууд харилцан зэрэгцэж ойролцоо байгаа нь үсгийн налалт жигд, үсэг хоорондын зай ч зөв болж байгааг харуулна.
3.Үсгийн өндөр, намыг тааруулж бичих
Бага ангийн сурагчдын хувьд элементийн дэвтрийн хол, ойр шугамыг баримжаалан үсгийн өндөр намыг бичих ба цааашид ч жижиг, том үсгийн хэмжээг жигд байлгахад анхаарах. Хичээнгүй бичгийн стандартад зааснаар жижиг үсэг 3мм, том үсгийн өндөр 7мм орчим байхаар бичүүлдэг.
Одоо ч бага ангид томоор бичүүлэх хэрэгтэй байдаг. Энэ нь үсэг бүрийн элементийг зөв гаргахад чухал нөлөөтэй ба бичгийн хэлбэрийг жигд сайхан харагдуулдаг. Аажимдаа хүүхдүүдийн бичиг жижгэрдэг учир бага ангид нь томоор бичүүлж байхад зүгээр санагддаг.
4. Үсгийн холбоосыг зөв хийлгэх
Үсгийн хоорондох холбоосыг зөв хийхэд 1-р ангийн үсэг холболтоос маш их шалтгаалдаг учир авиа, үсэг таниулахдаа ямар үсэг, яаж холбогдож бичдэгийг маш сайн анхаарч хийлгэх хэрэгтэй байдаг. Анхнаасаа үсгийн холболтыг буруу хийсэн хүүхэд том болсон үедээ дараа, дараагийн үед засахад хүндрэлтэй болж ерөнхийдөө буруу холболттой бичдэг болдгийг багш бүр анхаарвал зохино. Тухайлбал:Өмнөө жижиг холбоос хийж бичдэг М, Л, Я үсгүүд, а, э, о үсгүүдийн холболтыг зөв хийхэд маш сайн анхаарах.
М-үсгийн холболтыг буруу хийвэл и үсэгтэй адил болж харагддаг. Ийм байдлаар харагдах бөгөөд сүүлийн холболтод нэг зүйл дутуу байгаа нь элементийг өөр болгожхарагдуулна.
а,о үсгүүдийг дээгүүр доогуур гэх мэтчилэн хэдэн янзаар холболт хийдэг. Энэ нь элементээр сайхан бичүүлэх шаардлагад нийцэхгүй хүүхдүүдээс өөрөөр бичээд байдаг.
5. Үсэг, үг хоорондын зайг зөв авах
Үгийн хоорондох зайг чигчий хуруугаар баримжаалан авхуулж сургах. Зарим хүүхдүүд үгнүүдийн хооорондох зайг хэт ойр, эсвэл хэт хол хооронд нь бүтэн үг бичихээр зай үлдээх буюу дэвтрийн нэг шугаманд 2 -3 үг бичээд дүүргэх байдал ажиглагддаг. Энэ нь бичвэр үзэмжгүй харагдах, мөн дэвтэр нь амархан дүүрч олон дэвтэр хэрэглэх болдог ба дэвтрээ зөв ашиглаж чадахгүй байна гэсэн үг юм.Үсэг хоорондын зай нь 2 мм буюу ойролцоогоор 2 үсгийн хооронд дахин нэг үсэг бичих б

No comments:

Post a Comment

Сэтгэн бодох чадвараа нэмэгдүүлэх энгийн аргууд

Сэтгэн бодох чадварыг нэмэгдүүлэх олон арга байдаг ч хүмүүс тэр бүр мэддэхгүй байх нь олонтаа. Та сэтгэн бодох чадвараа хөгжүүлэх энгийн а...