Миний блогт тавтай аялаарай! Танд амжилт хүсье.

Thursday, August 9, 2018

Сэтгэн бодох чадвараа нэмэгдүүлэх энгийн аргууд

Сэтгэн бодох чадварыг нэмэгдүүлэх олон арга байдаг ч хүмүүс тэр бүр мэддэхгүй байх нь олонтаа. Та сэтгэн бодох чадвараа хөгжүүлэх энгийн араг хайж байгаа бол танд дараах хэдэн зөвлгөгөөг хүргэе.  Хамгийн гол нь тэдгээрийг өдөр тутмынхаа амьдралд хэрэгжүүлж хэвшил болгож байж тодорхой үр дүнд хүрэх болно гэдгийг анхаарах хэрэгтэй. 
    Хүн аливаа ажлыг тасралтгүй 25-30 хоног хийж байж дадал зуршил болгож улмаар тодорхой нэг үр дүнд хүрдэг болохыг эрдэмтэд тогтоосон байдаг. Та ямар нэгэн үр дүнд хүрэхийг хүсч байгаа бол тухайн зүйлээ тасралтгүй дор хаяж нэг сар хийж байж тодорхой үр дүнд хүрнэ гэдгийг анхаараарай.
  • Оюуны дасгал хийх: Тархиа тогтмол ажиллуулж, идэвхитэй байлгахын тулд оюуны ажлыг биеийн хүчнийхээ ажилтай хослуулах хэрэгтэй. Жишээ нь та өдөр тутам хийдэг нэгэн хэвийн ажлаа яаж өөрчилж, илүү сонирхолтой байдлаар хийж болох талаар байнга бодож, шинэлэг арга хайж, түүнийгээ хэрэгжүүлж байгаарай.
  • Инээх, баярлах: Эрдэмтэд инээх нь эрүүл мэндэд тустай төдийгүй бидний тархийг эерэг цэнэгээр цэнэглэдэг болохийг тогтоожээ. Учир нь инээх явцад стрессийг бууруулдаг “эндорфин” хэмээх дааврын ялгарал нэмэгдэж улмаар бидний тархи эерэг энергээр цэнэглэгддэг байна
  • Ой тогтоолтоо сайжруул: Тогтмол юм уншиж байх хэрэгтэй. Мөн тархи бол ой санамжийн машин гэдгийг битгий мартаарай. Иймд хуучны зургуудаа үзэж, эсвэл эртий хөгжилтэй дурсамжуудаа дотны хүмүүстэйгээ хуваалц. Үүний дүнд таны оюун ухаан эргэцүүлэн бодож эргэн санах үйлдэл хийнэ.
  • Таавар таа: Таавар болон оньсого нь сэтгэх чадварыг идэвхижүүлэх шилдэг арга юм. Бид тааврыг зугаа маягаар бие биедээ таалгадаг шүү дээ. Тэгвэл таавар таах нь тархи адасгалжуулагч дасгал гэдгийг төдийлөн сайн мэддэггүй. Ялангуяа бага насны хүүхэдтэйгээ таавар тааж тоглох нь таны төдийгүй таны хүүхдийн оюун ухааныг хөгжүүлээд зогсохгүй хүүхэдтэйгээ цагийг хөгжилтэй өнгөрүүлэх энгийн арга юм шүү.
  • Энгийн үйлдлүүд: Унших, бичих, оёх, зурах, үгийн сүлжээ бөглөх зэрэг энгийн үйлдлүүд нь сэтгэх чадварыг сайжруулахад ихэд тустай гэдгийг та мэдэхүү.
  • Тогло: Хэрэв танд чөлөөт цаг гарвал тогло. Хөзөр, видео тоглоом, зэрэг тоглоом тоглоход хүний сэтгэл санаа сэргэхээс гадна хүний тархины ажиллагаа идэвхиждэг байна.
  • Ямар нэг шинэ зүйлээс суралц: Хэрвээ танд ямар нэг сэдэв сонирхолтой санагдвал тэр талаараа илүү сонирх.  Хэрэв тийм зүйл байхгүй бол өдөр бүр гадаад шинэ үг тогтоо.
  • Бич: Техник технологийн өндөр хөгжилтэй өнөө үед бидний гарааг бичих хэргэлээ улам багассаар байна. Тэгвэл бичих үйлдэл нь тархинд хамгийн сайн урамшуулал болж байдаг тул таны сэтгэн бодох чадварт сайнаар нөлөөлдөг гэнэ шүү.

Зөв бичих дүрэм


Монгол хэлэнд зөв бичих ерөнхий ба тодорхой хоёр дүрэм байдаг. Ерөнхий дөрвөн дүрэм байдаг ба тодорхой нэлээд олон дүрэм бий. Тодорхой дүрмүүд зөрчилдсөн үед ерөнхий дүрмийг баримтлан бичих ёстой.
ЗӨВ БИЧИХ ЕРӨНХИЙ ДҮРЭМ
  1. Эгшигт гийгүүлэгч аль тод сонстох талдаа заавал эгшигтэй бичигдэнэ. Эгшигт гийгүүлэгчид долоон үсэг ордог учир 7-ийн тэмдгээр тэмдэглэнэ. Эдгээр нь м, н, г, л, б, в, р хэмээх долоон үсэг юм.           Жишээлбэл:  Монголын тал нутаг
  2. Заримдаг гийгүүлэгчийн дараа орсон заримдаг гийгүүлэгч заавал эгшигтэй бичигдэнэ. Заримдаг гийгүүлэгчид  9 үсэг ордог учраас 9-ийн тоогоор тэмдэглэнэ.    Үүнд ц, ж, з, с, д, т, ш, ч, х хэмээх 9 үсэг орно.    Жишээлбэл : нөхцөлийг, эзэд, боддог
  3. Үйлт нэрийн /ирээдүй цагаар тодотгон холбох -х/ нөхцөл өмнөө заавал эгшигтэй бичигдэнэ. Жишээлбэл:  хэлэх, бодох, унших, гарахад, үзэхээр
  4. Нэг доор 2 өөр эгшгийг хэлэхгүй ба бичихгүй.    Жишээлбэл:      дэлхийгээс, ээжтэйгээ
ЗӨВ БИЧИХ ТОДОРХОЙ ДҮРЭМ
 -ы, -ий -г зөв бичих дүрэм
1. Эр үгэнд "-ы"-ээр эхэлсэн нөхцөлийг залгана.
Эр үг гэдэг нь эр эгшиг орсон үг юм.
   Эр эгшигт - а, -о, -у, -я, -ё, -ю/у/ үсгүүд орно.
                 Жишээлбэл: анхны, хоолны, улсын, яамны, юмыг, оёдлын

2. Эм үгэнд "-ий"-ээр эхэлсэн нөхцөлийг залгана.
Эм үг гэдэг нь эм эгшиг орсон үг юм.
   Эм эгшигт - э, -ө, -ү, -е, -ю/ү/ үсгүүд орно.
                 Жишээлбэл: эхний, өвөөгийн, үеийн, Юүдэнгийн

3. Ж, Ч, Ш, Ь, И, Г-үсгүүдээр төгссөн бүх үгэнд "-ий" -ээр эхэлсэн нөхцөл залгана. Жишээлбэл:      багажийг,
 цоожийг, т   уужийг, сурагчийн,   ачийг,  жолоочийн,  багшийн,  ханшийг,  хушийг   морийг, говийн,  толийг,  салхийг, тархийг,  горхийг,    цагийн,      байшингийн, нутгийн



Гээгдэх эгшгийн дүрэм
1.Өмнөө балархай эгшигтэй гийгүүлэгчээр төгссөн үгэнд урт эгшгээр эхэлсэн залгавар залгахад эцсийн гийгүүлэгчийн өмнөх балархай эгшиг гээгдэнэ.    эГ + ээ = эГээ           э - богино эгшиг,     ээ - урт эгшиг,       Г-гийгүүлэгч        Жишээлбэл:     эгшиг + ийн = эгшгийн,      дүрэм + ээ = дүрмээ,         зураг + ийн = зургийн
2.Богино эгшгээр төгссөн үгэнд урт эгшгээр эхэлсэн залгавар залгахад эцсийн богино эгшиг нь гээгдэнэ.    э + ээ=ээ   Жишээлбэл: арга + ыг = аргыг     сана + уул = сануул     олго + оод = олгоод       бодлого + ыг = бодлогыг
3. Өмнөө балархай эгшигтэй гийгүүлэгчээр төгссөн үгэнд гийгүүлэгчээр эхэлсэн
    залгавар залгахад эцсийн гийгүүлэгчийн өмнөх балархай эгшиг гээгдэж, хоёр    гийгүүлэгчийн хооронд эгшийг жийрэглэнэ. эГ + ээ = эГээ     Жишээлбэл:        дөрөв + н = дөрвөн       учир + л = учрал      бусад + д = бусдад           цэцэг + с = цэцгэс
 Эгшиг гээгдэхгүй тохиолдлууд
Балархай эгшиг нь дараах тохиолдлуудад гээгдэхгүй. Энэ нь үндсэндээ гээгдэх эгшгийн эГ + ээ = эГээ энэхүү дүрмийг зөрчиж байгаа тохиолдлууд юм.
1.        Оноосон нэрийн балархай эгшгийг гээхгүй. Жишээлбэл: Баатар + ын = Баатарын  Дэлгэр + ээс = Дэлгэрээс     Орхон + ы = Орхоны
2.       Эгшигт гийгүүлэгч эгшиггүйд хүрвэл балархай эгшгийг нь гээхгүй. Жишээлбэл: шийдвэр + ийг = шийдвэрийг онцлог + оос = онцлогоос урлаг + ийн = урлагийн
3.       Заримдаг гийгүүлэгчийн дараа орсон заримдаг гийгүүлэгчийн балархай эгшгийг гээхгүй. Жишээлбэл: нөхцөл + ийн = нөхцөлийн сонссон + оо = сонссоноо ачтан + ыг = ачтаныг
4.       Үйлт нэрийн -х /ирээдүй цагаар тодотгон холбох нөхцөл/ -ийн өмнөх балархай эгшгийг гээхгүй. Жишээлбэл: бодох +оор = бодохоор нэмэх + ийг = нэмэхийг явах + аас = явахаас
5.       Ялгах эгшгийг гээхгүй. Жишээлбэл: ургац + аа = ургацаа үнэн +ийг = үнэнийг онгоц + оор = онгоцоор
6.       Ж, Ч, Ш-ээс бусад гийгүүлэгчийн дараа орсон и эгшгийг урт эгшгээр эхэлсэн залгавар залгахад гээхгүй. Жишээлбэл: тамир +ын охин + оос= охиноос      тохир + оод = тохироод
7.       Галав, төлөв хэмээх үгсийн балархай эгшгийг гээхгүй. Жишээлбэл: галав + ын = галавын төлөв + ийн = төлөвийн



Зөөлний тэмдэг/ь/ и болох эсэх
1.Зөөлөрсөн эгшигт гийгүүлэгчээр төгссөн үгэнд заримдаг гийгүүлэгчээр эхэлсэн залгавар залгахад зөөлний тэмдэг хэвээрээ байна. 7ь + 9 = 7ь9                Жишээлбэл: зорь + ж = зорьж                                     тарь + сан = тарьсан                  хумь + жээ = хумьжээ
2.Зөөлөрсөн эгшигт гийгүүлэгчээр төгссөн үгэнд эгшигт гийгүүлэгчээр эхэлсэн залгавар залгахад зөөлний тэмдэг И болно.      7ь + 7 = 7и7 Жишээлбэл:     зорь + но = зорино        тарь + лаа = тарилаа     хумь + в = хумив
  1. Зөөлөрсөн заримдаг гийгүүлэгчээр төгссөн үгэнд заримдаг гийгүүлэгчээр эхэлсэн залгавар залгахад зөөлний тэмдэг И болно.  9ь + 9 = 9и9   Жишээлбэл:   захь + дал = захидал        ахь + ц = ахиц           сахь + сугай= сахисугай
  2. Зөөлөрсөн заримдаг гийгүүлэгчээр төгссөн үгэнд эгшигт гийгүүлэгчээр эхэлсэн залгавар залгахад зөөлний тэмдэг И болно. 9ь + 7 = 9и7    Жишээлбэл:      захь + на = захина           ахь + лаа = ахилаа                    сахь + в = сахив
    1. Зөөлөрсөн эгшигт гийгүүлэгчээр төгссөн үгэнд үйлт нэрийн - х нөхцөлийг залгахад ь нь и үсэг болно.    7ь + х = 7их Жишээлбэл:    зорь + х = зорих        тарь + х = тарих              хумь + х = хумих
          Тусгаарлагч үсгийг хэрхэн хэрэглэх
  1. Гийгүүлэгчээр төгссөн эр үгэнд Я, Ё- г залгахдаа хатуугийн тэмдэг/ъ/-ээр тусгаарлана.   /эр үг/ Г + я/ ё = Гъя/ё   Жишээлбэл:     сур + я = суръя            хамгаал + я = хамгаалъя            бод + ё = бодъё
  2. Гийгүүлэгчээр төгссөн эм үгэнд Е- г залгахдаа зөөлний тэмдэг/ь/-ээр тусгаарлана. /эм үг/ Г + е = Гье  Жишээлбэл:    мэд + е = мэдье      үнэл + е = үнэлье                өрөвд + е = өрөвдье
  3. Эгшгээр төгссөн үгэнд я, е, ё -г шууд залгана. э + я/е/ё = шууд Жишээлбэл: уна + я = уная    хоолло + ё = хооллоё                хүргэ + е = хүргэе
  4. Зөөлний тэмдгээр төгссөн эр үгэнд я/ё - г шууд залгана. /эр үг/ь + я/ё = шууд   харь +я = харья  урь + я = урья    сорь + ё = сорьё
  5. Я/ё - оор төгссөн үгэнд я/ё -г шууд залгана. я + я = яя ё + ё = ёё уя +я = уяя      оё + ё = оёё      хая + я = хаяя       гоё + ё = гоёё
.

Суралцагчдын эргэцүүлэн бодох чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн асуултууд




Үйл ажиллагааг дөнгөж эхлээд байгаа сурагчдаас асуух асуулт:

Үүнийг хэрхэн хийх гэж байна вэ?
Чамд ямар мэдээлэл байна вэ? Юуг олох хэрэгтэй вэ? Юу хийх хэрэгтэй вэ?
Ямар үйлдэл ашиглах гэж байна вэ?
Үүнийг цаас, харандаа ашиглан цээжээр тооцоолж болох уу? Тоон шугам, тооны машин гэх мэтийг ашиглан гүйцэтгэж болох уу? Яагаад?
Ямар аргыг ашиглах гэж байна вэ? Яагаад?
Ямар хэрэглэгдэхүүн хэрэг болох вэ?
Ямар асуулт асуух хэрэгтэй вэ?
Хийж байгаагаа хэрхэн тэмдэглэх гэж байгаа вэ?
Хариулт нь хэд гарна гэж бодож байгаа вэ? Урьдчилан хэлж чадах уу?

Сурагчдыг ажиллах явцад асуух асуултууд:

Хийсэн зүйлээ тайлбарлаж чадах уу? Өөр юу хийх вэ?
Яагаад энэ аргыг сонгосон бэ?
Үүнийг шийдэхэд ашиглаж болох өөр аргыг олж чадах уу?
.....-ээр юуг илэрхийлэх гэсэн бэ?
...-вэл юуг анхаарч тэмдэглэх вэ?
Үр дүнгээ яагаад ингэж эрэмбэлэхээр шийдсэн бэ?
Зүй тогтол, дүрмийг олж чадав уу?
Энэ нь бусад тооны хувьд адил үйлчлэх үү?
Бүх боломжийг олсон уу? Яагаад ийм итгэлтэй байгаа вэ?

Бэрхшээлтэй тулгарсан сурагчдаас асуух асуулт:

Асуудлыг өөрийн үгээр хэлж чадах уу?
Энэ хүртэл юу хийснээ хэлж чадах уу?
Өнгөрсөн хугацаанд чи юу хийсэн бэ? Одоо хийснээс чинь юугаараа ялгаатай вэ?
Чиний мэдэх ямар зүйл үүнийг хийхэд тус болох вэ?
Үүнийг арай хялбар тоон дээр (цөөн тоон дээр, тоон шугам ашиглаад) туршаад үзэх үү?
Эдгээр юмсыг эрэмбэлвэл яах бол?
Хүснэгт, зураг, дүрслэл нь тус болж байна уу?
Яагаад таамаглал дэвшүүлээд, шалгаж болохгүй гэж?
Өөрийн гүйцэтгэлээ өөр хэн нэгнийхтэй харьцуулсан уу?

Хичээлийн төгсгөлд асуух асуулт:
Хариуг яаж олсон бэ?
Бидэнд арга/зүй тогтол/дүрмээ тайлбарлаж чадах уу? Яагаад биелээд байгаа юм бол?
Дараагийн удаа юуг турших вэ?
Өөр тооны хувьд биелэх болов уу?
Хэрэв ...-ээс эхэлсэн бол яах байсан бэ?
Зөвхөн ....-ийг ашигласан бол яах байсан бол?
Энэ хэр үндэслэлтэй хариу вэ? Чи яагаад ингэж хэлэх болсон бэ?
Үүнийг яаж шалгах вэ?
Өнөөдөр чи юу сурч мэдсэн бэ?
Үүнийг дахин хийвэл юуг нь өөрчлөх байсан бэ?
Үүнийг хийснээр энэ арга/мэдээлэл/санааг хэдийд дахин ашиглах вэ?
Өнөөдөр ямар нэгэн шинэ үг хэллэг сурсан уу? Ямар утгатай үгс байсан бэ? Яаж бичдэг вэ? Хэрхэн үсэглэх вэ?
Дараагийн хичээл дээр санаж байх хэрэгтэй гол санаа нь юу вэ?


Математик 2-р анги жишиг даалгавар


№1. Зүй тогтлыг ажиглаад ? оронд тохирох тоог бичээрэй.
15 (15) 27 42 (27) 15 7 (12) 14
12 ( ? ) 35 53 (? ) 25 21(?) 42
№2. Илэрхийлэл зохиож бодоорой.
А. Хасагдагч 99, хасагч нь 12 ба 35 –ын нийлбэр бол ялгавар хэд вэ?
Б. 143-аас 125 ба 25-ын ногдворыг хорогдуулаарай

№3. Тоонуудыг аравт, зуутаар тоймлоорой
618≈ 555≈ , 453≈ ,802≈ ,149≈ , 111≈ , 329 ≈
618≈ , 555≈ , 453≈ , 802≈ , 149≈ , 111≈ , 329≈ ,
№4
Тэгш өнцөгтийн урт нь 32 см, энэ нь өргөнөөсөө 6 см-ээр урт. Тэгш өнцөгтийн хүрээний урт ба талбайг олоорой.

№5 Тоон илэрхийллийг бодоорой.
45:9+6х7+(100-10x6)= 90-(7x3+33);9-29=
№6
1 алим 5 чавгатай тэнцүү жинтэй бол
А. 2 алим хичнээн чавгатай тэнцүү вэ?
Б. 2 алим 1 чавга хичнээн чавгатай тэнцүү вэ?
В. 3 алим 4 чавга хичнээн чавганы жинтэй тэнцүү вэ?
№ 7Дүрсийн хүрээний уртыг ол


3см 3 см 3 см 3см

4 см 5см
№8
Малчин 73 хоньтой байв. 25 хонио өөртөө үлдээж бусад хонио 6 айлд тэнцүү хуваан өгөв. Малчин нэг айлд хэдэн хонь өгсөн бэ?
№9
Уртын хэмжээнүүдийг 5 дахин ихэсгээрэй
4см, 6 дм, 7 мм, 9 см, 4 м, 3 м, 8 см, 10 мм
№10
Үл мэдэгдэх тоог олоорой.
Х8=42 х 7= 56 6 х = 36 9х = 6

Хүүхдийн заавал унших номын жагсаалт

Бага анги /7-14 нас/

1.Оюунтүлхүүр, Цаасан шувууны үлгэр
2.Монгол ардын үлгэрүүд
3.Ханс Кристиан Андерсений үлгэрүүд, Ах дүү Гриммийн үлгэрүүд
4.Эзопын ёгт үлгэрүүд
5.Д.Гармаа "Хөгжөөнтэй туужууд"
6.С.Надмид "Жаран дэгдээхэй"  туужууд
7. Ж.Дашдондог "Чулуун домог", " Аав ээж би", "Хар шувууны цагаан домог"
8.Х.Болор-Эрдэнэ "Хишигт" дурсамжит тууж
9.Экзюпери Сент  "Бяцхан хун тайж"
10.С.Лагерлеф  "Галуу дагасан гайхамшигт аян", "Шидэт дэнлүү" /орч Б.Ренчин /
11. Нацүмэ Соосэки "Муур-миний өчил"
12. Сетон Томпсон "Чин зоригт адгуусан амьтдын үлгэр" /орч Б.Ренчин/
13. Родари Дж."Жельсомино худал хуурмагийн газар хөглөсөн нь" /орч Ш.Гаадамба/
14. О.Уайльд "Аз жаргалтай хан хүү", "Одны хүү"
15. Чехов А.П. "Хүүхдэд зориулсан өгүүллэгүүд"
16. Лу Синь "Акюгийн үнэн түүх"
17. Сургамжит өгүүллэг 1, 2, 3 ,4 /Эмпати төв /
18. О.Сундуй "Тэнгэрээс заяат төрсөн Тэмүүжин хүү"
19.  Жеймс Олдриж "Гайхамшигт монгол морь"
20. "Дэлхийн хүүхдийн яруу найргийн дээж, "Дэлхийн хүүхдийн хүүрнэл зохиолын дээж"

Дунд анги, Ахлах анги, /Оюутан буюу 14-өөс дээш нас/

1."Монголын Нууц Товчоо" шинэ хөрвүүлэг Ж. Чоймаа
2. Жангарын туульс, Гэсэр тууж
3. "Эрт эдүгээ гайхамшигт үзэгдэл" 1, 2 цуврал
4. Я. Ганбаатар "Хүннүгийн түүх соёл" 3 боть
5. Шекспир "Эмгэнэлт жүжгүүд"
6. Б.Ренчин  "Заан залуудай"
7. Ги Де Мопассан "Амьдрал"
8. Л.Түдэв " Оройгүй сүм", "Үгсийн нууц уурхай" УБ 1996
9. Ч.Лодойдамба "Солонго", "Шаргачин"
10. Мишима "Алтан сүм"
11. "Эерэгээр сэтгэх урлаг" Брахма Кумарисийн Оюуны их сургууль, Лаура эскивель "Мэдрэмжийн тухай ном"  
12. Гётэ Иоганн Вольфганг "Фауст"
13.  Ж.Мягмарсүрэн "Унагаа зуусан хулан", "Долоо дэх хөхний гавар"
14. Ч.Айтматов "Цайран харагдах хөлөг онгоц", "Улаан алчууртай хонгор минь"
15. Л.Өлзийтөгс "Нүдний шилэнд үлдсэн зургууд"
16. Жеймс Жойс "Дублинчүүд"
17. В.Мэгрэ "Анастасия" цуврал
18. Хорхе Луис Борхес "Хоёр хаан хоёр хонгил" (өгүүллэгийн түүвэр)
19. Г.Ловор "Монголын хүүхдийн уран зохиолын дээжис" 1-3 боть
20. Ж.Неру "Ертөнцийн түүхийг сөхөн үзвэл" I, II, III боть УБ 1982
21. Бавуудорж "Дорно зүгт өвс болно"
22. С.Эрдэнэ "Шилмэл өгүүллэгүүд"
23.  Масару Эмото "Хариулт нь усанд буй", "Усны гайхамшигт хүч чадал"
24. Ч.Галсан "Аянгат цагийн тууж", " Тэнгэрийн амьтан" өгүүллэгүүд
25. М.Саруул-Эрдэнэ "Зугаатай хэл шинжлэл"
26. Стефан Цвейг "Танихгүй эмэгтэйн захидал"
27. Ким У Жүн "Хорвоо дэлхий уудам, хийх ажил их байна"
28. Г.Аюурзана  "2*2=6 суут жаран сэтгэгч", Монтэнь "Сонгомол эссэнүүд"
29. Б.Явуухулан "Яруу найргийн түүвэр"
30. Эверетт Шостром "Антикарнеги" УБ 1997 он
31. Тантрын дуудлага"
32. С.Хокинг "Цаг хугацааны товч түүх", "Хар нүх"
33. Х.Болор-Эрдэнэ "Би бид хоёр" сэтгэлгээний өгүүллэгийн түүвэр
34. Д.Урианхай "Учрахуй ба Хагацахуй" УБ 1978
35. Барбара Марсианик "Хүчний зам"
36. Р.Акутагава "Намрын уулс" өгүүллэгүүд
37. Р.Гамзатов "Миний Дагестан"
38. П.Лувсанцэрэн "Хаврын шувууд"
39. Д.Нямсүрэн "Ирж буй цаг" 1, 2, 3
40. Д.Пүрэвдорж "Бурхад ба хүмүүс"
41. Д.Төмөртогоо  "Монголын эдийн засгийн сэтгэлгээний түүх" УБ 2009,  "Монголын Шидтэнүүд" 2006
42. Ч.Эрдэнэ "Бид Ялав", "Их Гурвалжин" УБ 1997, 2002
43. Э.Мулдашев "Хүн мичнээс үүсээгүй" цуврал
44. Д.Батбаяр "Бүтээхүйн зүй тогтол сайхныг бүтээх нууц", "Саахалтын нууранд ангир дуугарна" өгүүллэгийн түүвэр 
45. Джон Перкинс /орч Х.Болорболд/ "Эдийн засгийн алуурчны наминчлал", /орч Х.Болорболд "Эрин цагийн дуудлага", "Хүн сүргийн үйлдвэрлэл"
46. Габрель Маркес /орч Г.Аким/ "Зуун жилийн ганцаардал"
47. Райчиндорждагва "Мила Богдын намтар", "Зэн буддизмийн үндэс"
48. Б.Ичинхорлоо "Гэгээн зүг оршихуйн чинад хязгаарт хүрэхүй" цуврал
49. Клеменс Күби "Дараачийн хэмжээст орох замд"
50. Б.Лхагвасүрэн "Гашуун өвс"
51. Жон Кехо "Далд ухамсар бүхнийг чадна"
52. Док.Мухаммэд Бозпаг "Сэтгэ амжилтанд хүр", "Амжилтанд хүрэх алтан зарчмууд /Эмпати төв/
53. Пауло Кольео "Алхимич" (тууж)
54. Б.Золбаяр "Бүлээн"
55. Руперт Шельдрейд "Дэлхийг өөрчилж чадах долоон туршилт"
56. Ричард Бах "Цахлай Жонатан Ливинстон"
57. Друнвало Мелхиседик "Амьдралын цэцэгийн эртний нууц" 1, 2, "Зүрхэн дотроо амьдрахуй"
58. Д.Баттогтох "Шилдэг шүлгүүд" 1, 2
59. Парамахамса Йогананда "Йогчийн намтар" УБ 2011
60. Фердинанд Оссендовски "Хүн, араатан, бурхад" /орч Ж. Нэргүй/
61. Г.Аким "Тэнгэрийн нохой"
62. Дэнзэнноргай "Цаст уулын барс", К.Н Илюмжинов "Миний зам" 1995 он
63. Зян Рун "Чонон сүлд" /орч Д. Болдбаатар/
64. "Үхлийн тууриуд" /орч Д.Дашмөнх/
65.  Л.Н.Толстой "Дайн ба эх" 1, 2, 3, 4
66.  Жек Лондон "Мартин иден", "Хуурмаг нарны түмэн зөргөөр"
67.  Михаил Шолохов "Донын өгүүллэгүүд"
68.  Александр Сергеевич Пушкин "Хүүрнэл зохиолын түүвэр"

Х.Ананд

Сэтгэн бодох чадвараа нэмэгдүүлэх энгийн аргууд

Сэтгэн бодох чадварыг нэмэгдүүлэх олон арга байдаг ч хүмүүс тэр бүр мэддэхгүй байх нь олонтаа. Та сэтгэн бодох чадвараа хөгжүүлэх энгийн а...