Миний блогт тавтай аялаарай! Танд амжилт хүсье.

Friday, June 22, 2018

БАГА АНГИЙН СУРАГЧДЫН ХИЧЭЭНГҮЙ САЙХАН БИЧИХ ЧАДВАРЫГ ХӨГЖҮҮЛЭХ АРГА

Асуудлын үндэслэл
Монголын төрөөс хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх, тэдний суралцах , хөгжих адил тэгш эрхийн баталгааг хангах, хүртээмжтэй, чанартай ерөнхий боловсролын үйлчилгээ бий болгох суурь зарчимд тулгуурласан бага, дунд боловсролын бодлогыг хэрэгжүүлж байгаа билээ. Засгийн газраас ерөнхий боловсролыг 2005 оноос 11 жил, 2008 оноос 12 жилийн тогтолцоонд шилжүүлж, боловсролын тогтолцоог Олон улсын жишигт нийцүүлэх төлөвлөлтийг үе шаттайгаар амжилттай хэрэгжүүлж байна.Хэдийгээр бага, дунд боловсролын салбарт шинэчлэл хийгдэж байгаа ч сургалтын чанар орон нутаг, сургууль хүүхэд бүрт харилцан адилгүй байгаа юм.Даяаршил, шинжлэх ухаан, технологийн дэвшлийн эрин үе нь нээлттэй, өрсөлдөөнтэй, мэдээлэлжсэн орчинд амьдрах чадварыг хүн бүрээс шаардах боллоо.Дэлхийн улс орнууд боловсролын бодлогоо шинэ зуунд хүн төрөлхтний нийтлэг асуудлыг шийдвэрлэхэд оролцох мэдлэг, чадвартай, бүтээлч, хариуцлагатай, насан туршдаа суралцах чадвартай иргэн төлөвшүүлэхэд чиглүүлж байна. Иймээс шинэ зууны монгол хүнийг үндэсний соёлоо дээдэлдэг, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалдаг, нөөц баялагаа зөв хэрэглэдэг, өөрийгөө хянан зохицуулах чадвартай, харилцааны зөв хандлагатай болгон төлөвшүүлэх шаардлага гарч байгаа тухай БДБ –ын чанарын шинэчлэлийн үзэл баримтлалд тусгасан байна. Хүүхэд бүрийн хөгжлийн асуудал нь өнөөдөр эрчимтэй яригдаж байгаа ч цоо шинээр гарч ирсэн зүйл биш юмаа. Бид өмнө нь хүүхэд бүрийг хөгжүүлэх ажлыг сургалтын явцдаа хийсээр л ирсэн,одоо ч хийж л байгаа ажил.
Харин өнөөдөр энэ асуудлыг төрөөс бодлогоор дэмжиж байгаа явдал нь бидний ажилд их хөшүүрэг болж ирээдүйн иргэн бүрээ анхаарч хөгжүүлэх цаг нь болсныг харуулж байна. Энэхүү асуудлыг хөндөн авч үзэх хамгийн үндсэн шалтгаан нь:
1. Сурагчдыг хичээнгүй сайхан бичүүлж сургах явдал нь багш бүрийн өдөр тутам хийдэг энгийн нэг ажил төдий санагдавч цаанаа бичгийн их соёлд сургаж байгаа маш том ажил юм.
2. Өнөөдөр монгол хэлний хичээлээр алдаагүй зөв бичих арга зүйн талаас судалж гаргасан ном, гарын авлагууд элбэг байдаг бөгөөд хичээнгүй сайхан бичүүлэх арга зүйн асуудлыг нарийвчлан боловсруулж бичсэнном гарын авлага бараг байдаггүй.
3. АБТА ахмад багш Б.Лувсанцэрэн агсны хүүхдийг массаар нь алдаагүй, цэвэр сайхан бичүүлж сурган Монгол хэлбичгийн Улсын олимпиадад 13 удаа тэргүүн байр эзэлж байсан арвин баялаг туршлагыг нь судлан нэвтрүүлж байгаа өөрийн ажлын үр дүнд үндэслэн энэхүү сэдвийг авч үзэж байна.
Судалгааны зорилго:
Бага ангийн сурагчдын түвшинд хичээнгүй бичих үйл ажиллагаа нь ямар байгаад дүн шинжилгээ хийж шийдвэрлэх арга замуудыг тодорхойлоход оршино.
Зорилт:
Ø Бага ангийн сурагчдын Хичээнгүй бичих чадварт анализ хийж дүгнэлт гаргах
Ø Хичээнгүй бичүүлж сургах аргуудыг судлах
Ø Хичээнгүй бичихийн ач холбогдол юу болохыг судлах
Ø Судалгааны баримт мэдээлэлд боловсруулалт хийж дүгнэлт гарган, цаашид хэрэгжүүлэх арга зүй болон санал дэвшүүлэх
Онол:
Өнөөдөр Монгол улсын хэмжээнд хэт даяаршлын нөлөөнд автсанаар эх хэлээрээ зөв сайхан ярьж, зөв хичээнгүй бичдэг бичгийн их соёлтой хүмүүсийн тоо цөөрөх боллоо. Ингэснээр улс орны маань үеэс үед уламжлагдан ирсэн бичгийн их соёл алдагдахад хүрээд байгаа тухай эрдэмтэн судлаачид тэмдэглэн хэлж байгаа билээ. Үүнийг нэг талаас нь авч үзвэл багш бидний ажилтай ч холбоотой, нөгөө талаасаа хэлний шинжлэх ухааныг судлан тайлбарлаж байгаа эрдэмтэн мэргэдийн дунд ч үл ойлголцох байдал бий болсон гэж хэлж болно.
Харин энэхүү байдалд олон эрдэмтэн , багш судлаачид саналаа нэгтгэн оролцож улс орныхоо үндэсний өв соёл болсон төрөлх Монгол хэлбичгээ зөв сурч, зөв хөгжүүлэх тухай ярих болсон нь сайшаалтай байна. Үүний нэг тод жишээ нь: Монгол улсын “Төрийн хэлний зөвлөл” – өөс 2011 оны 10 –р сарын 05- ны өдрийн №1 тогтоолоор / Кирилл бичгийн бичлэгийн стандарт/ - ыг тогтоож өгсөн явдал юм.
Багш мэргэжлээр сургаж буй сургуулиудын хүрээнд “Хичээнгүй бичиг дидактик” хичээл орж цагаан толгойн 35 үсгийн үндсэн зурлага, холбох аргачлал, үгийг зөв холбож бичих, самбарт зөв сайхан бичиж сурах чадваруудыг багш оюутнуудад зааж эзэмшүүлэн сургадаг.
Сурах бичиг номуудыг судалж үзэхэд үсэг бүтэх үндсэн зурлага, жижиг үсэг болон том үсгүүдийг элементээр зөв бичих аргачлалуудыг бичиж үзүүлсэн байдаг.
Манай бага ангийн багш, сурагчдын хүрээнд авч үзвэл 1-р ангийн цагаан толгой, хичээнгүй бичгийн дасгал ажлын номууд дээр зурлага болон үсгүүдийг дуурайн бичих байдлаар үзүүлсэн байдаг.
Иймээс багш бид ирээдүйн түүхийг бүтээж их соёлоо авч явах хүүхэд, залуусыг бичгийн эрдэмд хичээнгүйлэн сургах нь зүй ёсны хэрэг юм.
Хоёр. Судалгаа, арга зүй:
Бага ангийн сурагчдыг 1-р анги буюу Цагаан толгойн сургалтын үеэс л алдаагүй, зөв бичиж сурах эхлэлийг тавьдаг. Үсэг үзсэн өдрөөс эхлэн тухайн үсэг бүрийн зурлага, элемент бичвэрийн шаардлагыг зөв бичүүлж хэвшүүлэхийн тулд сурагч бүртэй ганцаарчлан, хэсэгчлэн ажиллах нэг цагийн хичээлийн үр өгөөжийг жигд байлгах зэрэг нь сурагч бүрийг амжилттай сургахын үндэс болдог. Хичээнгүй сайхан бичүүлж сургахын тулд дараах хэдэн алхмуудыг зайлшгүй анхаарах хэрэгтэй болдог.
1.Үсгийн элементийг зөв дарааллаар бичиж сургах.
Энэ үед хүүхдэд үсгийн зурлагыг хаанаас эхэлж хаана төгсгөх, үсэг бүрт ямар зурлагууд орж байгааг мэдэж түүнийг яаж зөв бичүүлж хэвшүүлэхэд маш сайн анхаарах хэрэгтэй болдог. Жнь:
– үсгийн дэгээ эхлэлтэй зурлагыг дээш шулуун татаж шулуун зураасаар холбон дэгээ төгсгөл хийж байгаагаар бичих. Үүнд сурагчид дунд талын хөндлөн зураасыг долгионтуулж хийх хандлага ажиглагддаг. Бас төгсгөлийг хэт хол зайтай бичих зэргээр алдаатай бичдэг.
 – 2 тийш харж нийлсэн хагас дугуй зурлага. Энэ нь 2 хагас дугуйг яг ижил байхаар бичиж сургах.
 - шулуун зурлагуудыг өндөр нам, хоорондох зайг яг ижил жигд хийж бичих. Хүүхдүүд дээд талын нурууг долгионтуулж бичээд байдаг гэх мэтчилэн үсэг бүрийн элементийг зөв бичүүлж сургахад маш нарийн анхаарах шаардлага байдаг.
Элемент бичвэрт хэрхэн анализ хийх вэ?
Дээрх бичвэрт анализ хийхдээ:Үсэг бүрийн элемент бичлэгийг харж алдаатай үсгийг доогуур нь зурж яаж бичихийг бичиж үзүүлсэнбайгаа. Харин сурагчид эдгээр алдаатай бичиж байгаа үсгүүдээ дэвтэртээ 1 мөр хуулж бичиж үзүүүлэх байдлаар зөв бичлэгт суралцана.
Налуу шугам ашиглан элементээр бичсэн бичвэр
Эхний2 налуу шугам нь хүүхдүүдийг тууш шугамтай дэвтэрт бичих үед маш их хэрэглэгддэг. Дэвтрийн хуудасны цаана нь тавиад гэрэлтүүлэн шугамыг ашиглана. Зөвхөн үсгийн налууг гаргахад биш үсэг хоорондын зайг авахад ч бас ач холбогдолтой байдаг.
Сүүлийн бичвэр нь элементийн дэвтрийн налуу шугам ашиглан бичсэн байдал харагдаж байна.
2. Үсгийн налалтыг зөв гаргаж сургах
Үсгийн налууг 65 градус буюу дэвтрийн налуу шугамд баримжаалан бичих, хуудас цаасан дээр тусгайлан татаж бэлтгэсэн налуу шугамыг тавьж гэрэлтүүлэн бичих зэргээр бичүүлж хэвшүүлж болдог.Багш хүүхдүүдийн дэвтрийг үзэх явцдаа үсэг бүрийн налалт ямар байгааг шугам татаж шалган үзэж болно. Жнь:
Эндээс харахад эхний шугам нь бүгд нийлж харин зарим үед огтлолцож байна. Энэ нь үсгийн налалт буруу байгааг хүүхдэд ойлгуулах хамгийн хялбар арга юм. Хоёр дахь үгэнд шугамууд харилцан зэрэгцэж ойролцоо байгаа нь үсгийн налалт жигд, үсэг хоорондын зай ч зөв болж байгааг харуулна.
3.Үсгийн өндөр, намыг тааруулж бичих
Бага ангийн сурагчдын хувьд элементийн дэвтрийн хол, ойр шугамыг баримжаалан үсгийн өндөр намыг бичих ба цааашид ч жижиг, том үсгийн хэмжээг жигд байлгахад анхаарах. Хичээнгүй бичгийн стандартад зааснаар жижиг үсэг 3мм, том үсгийн өндөр 7мм орчим байхаар бичүүлдэг.
Одоо ч бага ангид томоор бичүүлэх хэрэгтэй байдаг. Энэ нь үсэг бүрийн элементийг зөв гаргахад чухал нөлөөтэй ба бичгийн хэлбэрийг жигд сайхан харагдуулдаг. Аажимдаа хүүхдүүдийн бичиг жижгэрдэг учир бага ангид нь томоор бичүүлж байхад зүгээр санагддаг.
4. Үсгийн холбоосыг зөв хийлгэх
Үсгийн хоорондох холбоосыг зөв хийхэд 1-р ангийн үсэг холболтоос маш их шалтгаалдаг учир авиа, үсэг таниулахдаа ямар үсэг, яаж холбогдож бичдэгийг маш сайн анхаарч хийлгэх хэрэгтэй байдаг. Анхнаасаа үсгийн холболтыг буруу хийсэн хүүхэд том болсон үедээ дараа, дараагийн үед засахад хүндрэлтэй болж ерөнхийдөө буруу холболттой бичдэг болдгийг багш бүр анхаарвал зохино. Тухайлбал:Өмнөө жижиг холбоос хийж бичдэг М, Л, Я үсгүүд, а, э, о үсгүүдийн холболтыг зөв хийхэд маш сайн анхаарах.
М-үсгийн холболтыг буруу хийвэл и үсэгтэй адил болж харагддаг. Ийм байдлаар харагдах бөгөөд сүүлийн холболтод нэг зүйл дутуу байгаа нь элементийг өөр болгожхарагдуулна.
а,о үсгүүдийг дээгүүр доогуур гэх мэтчилэн хэдэн янзаар холболт хийдэг. Энэ нь элементээр сайхан бичүүлэх шаардлагад нийцэхгүй хүүхдүүдээс өөрөөр бичээд байдаг.
5. Үсэг, үг хоорондын зайг зөв авах
Үгийн хоорондох зайг чигчий хуруугаар баримжаалан авхуулж сургах. Зарим хүүхдүүд үгнүүдийн хооорондох зайг хэт ойр, эсвэл хэт хол хооронд нь бүтэн үг бичихээр зай үлдээх буюу дэвтрийн нэг шугаманд 2 -3 үг бичээд дүүргэх байдал ажиглагддаг. Энэ нь бичвэр үзэмжгүй харагдах, мөн дэвтэр нь амархан дүүрч олон дэвтэр хэрэглэх болдог ба дэвтрээ зөв ашиглаж чадахгүй байна гэсэн үг юм.Үсэг хоорондын зай нь 2 мм буюу ойролцоогоор 2 үсгийн хооронд дахин нэг үсэг бичих б

Бүтээлч уншлагын арга


Хэрэгцээ: Уншлага бол жирийн нэг үндсэн чадвар төдий биш оюуны нарийн төвөгтэй процесс мөн. \В.А.Сухомлинский\ Иймээс хүүхдийг бүтээлчээр сэтгэж, бие даан суралцах чадвартай хүн болгохын тулд бүтээлчээр уншуулж сургах хэрэгцээ бидний өмнө тулгараад байна.
Зорилго:
1.      Бичиг  үсэгтэн болох зөв чиг хандлага, арга замыг нь таниулна. Ингэхдээ бичиг үсэгтэн болох боломж олгодог унших үйл явцыг , зөвхөн уншихын тулд биш харин бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх хэрэглүүр болохынх нь хувьд тусгайлан авч үзэх юм.
2.      Суралцагчдын унших үйлд шимтүүлэн татан оруулж улмаар бүтээлчээр уншиж ойлгохчадварыг нь дээшлүүлнэ.
Хүрэх үр дүн:  
1.      Сурагчид  яаж уншихад суралцах төдийгүй эргэцүүлэн бодож, учрыг нь олж тунгаан уншиж сурна.
2.      Бүтээлч  уншлагаа бүтээлчээр сэтгэх хэрэглүүр болгож чаддаг болно
3.      Амьдралынхаа  туршид шинэ мэдээллийг бүтээлчээр олж авч ашиглаж чаддаг болно.
4.      Өөрөө итгэх итгэл, хэтийн зорилготой болно
Сэдэв
Зорилго
1
Монгол үсгийн хүрд
Үсгийн хүрдийг тогтоох замаар зөв хурдан уншиж сурна.
2
Үгийг гадаад хэлбэрээр нь шууд таньдаг болгох
Гол үг хэллэгүүдийг харааны ойдоо тогтоож үгийн сангаа баяжуулна.
3
Зөв унших дасгал
Бүтэн өгүүлбэр, түүний хэсгийг хүлээн авч чаддаг болно.
4
Унших хурдыг нэмэгдүүлэх дасгал
Мэдээлэл хүлээн авах чадвараа нэмэгдүүлнэ.
5
Багцлан уншуулж сургах
Бүтээлчээр утгачлан уншиж сурна.
6
Өгүүлбэрийн утгат хэсгээр нь уншуулж, бичүүлж сургах
Аливаа зүйлийг бүтэн өгүүлбэрээр нь хүлээн авч ойлгож, бичдэг болгоход оршино.
7
Үг, өгүүлбэрийг зөв эвлүүлж дараалал тогтоолгож сургах
Унших бичих чадвараа зэрэг хөгжүүлнэ.
8
Үг ярианы баялгийг нэмэгдүүлж ойлгомжтой тодорхой яриулж сургах
Үгийн нөөцөө ашиглан оновчтой ярьж сурна. Сурагчдын ажигч гярхай чанар хөгжинө.
9
Уншсан зүйлээ дэлгэрэнгүй ярьж сурах
Сурагчдын хэл ярианы чадвар хөгжинө.
10
Уншсан эхийн сургамжит санааг тогтоож сурах
Эхийнхээ үйл явдлыг гүнзгийрүүлэн бодож далд санаа, ач холбогдлыг нь тогтоож сурна.
11
Уншсан эхийн үйл явдлыг тулгуур бичиглэлээр илэрхийлэх
Уншсан зохиолын уялдаа холбоог нарийн тогтоож сурна.
12
Зохиолыг харьцуулан унших
Харьцуулалт хийж сурна.
13
Эзгүй арал руу явах бол ...
Номын агуулгын товчоон хийж сурна. Олон ном унших сэдэл төрнө.
14
Үйл явдлыг таамаглан унших
Унших сэдэл тэмүүлэл бий болно.

Монгол үсгийн хүрд
 "Монголын 100 үсэг оршвой" хэмээх цагаан толгойн үсгийг аялгуулан
уншиж, үе цээжлүүлэх арга нь уламжлалт сурган хүмүүжүүлэх ухааны шалгарсан арга бөгөөд үүнийг ашигласнаар сурагчид үсэг үсгээр нь биш үе үеэр нь унших, дээр нь хэмнэл таарсан шүлэг цээжилж буй мэт ойд нь амархан тогтоогдож байгаа нь ажиглагдсан. Мөн унших хурд нэмэгдэж байсан. Хэрэглэхдээ ангийн сурагчдыг 7 хүнтэй 3 баг болгон 3 эгнээ   үсгийн хүрдийг аялгуулан уншихыгдаалгана. Багийн 1 сурагч - эхний үеийг,  дараагийн сурагч II үеийг гэх мэт. Багш өөрөө эхлэн ялгуулан уншиж өгнө гэх мэт...

I баг
А – на, ба, ха, га
Э – нэ, бэ, хэ, гэ
И – ни, би, хи, ги
О – но, бо, хо, го
У – ну, бу, ху, гу
Ө – нө, бө, хө, гө
Ү – нү, бү, хү, гү

II баг  
Жа, Яа, Да, Та, Ма
Жи, Еи, Ди, Ти, МИ
Жо, Ео, До, To, Mo
Жу, Юу, Ду, Ту, My
Жө, Еө, Дө, Тө, Мө
Жү, Юү, Дү, Тү, Мү


III баг

Ца, Ра, Са, Ша, Ла
Цэ, Рэ, Сэ, Шэ, Лэ
Ци, Ри, Си, Ши, Ли
Цо, Ро, Co, Шо, Ло
Цү, Рү, Сү, Шү, Лү
Цө, Рө, Сө, Шө, Лө
Цү, Рү, Сү, Шү, Лү

  1. Хүүхдүүд үүнийг маш амархан тогтоодог. Учир нь уул үеийн хүрдэнд үсгийг жагсаахдаа үсгийн нэр, дуудлага, эр эмийн зохицол хийгээд дуу, аялга, айзам хэмнэл, үеийн гишгэц, зогсоц, нийц заагийг нарийн зохицуулан барилдуулж хэлэх сонгоход эвтэй, учир зүйтэй, систем дараалалтай байрлуулж чадсантай холбоотой.
  2. Дасгалыг өргөжүүлэх нь: Сурагчид ийнхүү 1-3 цагийн хичээл дээр бүх үеүдийг гүн бат тогтоож нүдэлсэн болохоор цаашид үг уншихад торох зүйлгүй болно. Үг унших үед нь ойг хөгжүүлж багтаамжийг нь нэмэгдүүлэхийн тулд бага хэмжээний шүлэг, холбоо ерөөл ихээр цээжлүүлэх хэрэгтэй. Учир нь шүлэг нь толгой сүүл холбодог төдийгүй мөр мөрөөр үг үеийн тоог тэгшитгэн тэнцүүлж айзам, хэмнэлийг жигд тохируулдаг.
Үгийг гадаад хэлбэрээр нь  таньдаг болгох
Зорилго: Үгсийг тус тусад нь цээжлэхийг хүүхдүүдээс албадахгүй, харин янз бүрийн   эх бичвэр  унших явцдаа гол үг хэллэгүүдэд, ялангуяа өөрт бүрэлдэн тогтсон үгсийн сандаа анхаарлаа төвлөрүүлэх замаар тэдний   харааны ой   тогтоолт дахь үгсийн санг  арвижуулах хөгжүүлэх зорилготой.
Үгийг  гаднах хэлбэрээр нь шууд таньдаг нь хурдан зөв уншиж сурахын  нэгэн үндэс болдог. 100-200 үгтэй эх бичвэр уншлаа гэхэд   үгийн   50 гаруй    хувь нь хүүхдүүдэд   өмнө  нь тааралдсан  үгнүүд байдаг.
     Ангийг 5-6 хүнтэй багуудад хуваана. Баг бүрд яг ижил эх бичвэр тарааж өгнө. Хүүхдүүд дундаа хэрэглэх бичгийн хэрэгсэл хайч бэлтгэсэн байна.  
  • Багийн гишүүд өгүүллэгээ эхнээс нь дуустал анхааралтай уншиж дуусаад тухайн эх бичвэр дотроос өмнө нь хамгийн их тааралдаж байсан 5 үг, огт тааралдаж байгаагүй эсвэл маш ховор тохиолдож байсан 5 үгийг тус тус ялгана. Эхлээд багийн гишүүн бүр тус тусдаа ялгаад дараа нь багаараа нэгтгэнэ. 1 багаас хамгийн их тохиолдож байсан 5үг, маш ховор тохиолдож байсан буюу огт тохиолдож байгаагүй 5 үг гарах ёстой.
  • Дараа нь багийн сурагчид өөрсдийн хамгийн цөөн тохиолдож байсан үгсийн буюу тохиолдож байгаагүй үгсийн онцлог шинж чанарууд /бичлэгийн онцлог, үгийн урт, бусад танил үгтэй юугаараа холбоотой болох зэрэг/ болон тэдгээр үгсийн хоорондын төстэй ба ялгаатай талын тухай ярилцана. Энэ явцад хамгийн ховор тохиолдсон үгс тэдний харааны ойд хоногших болно.
  • Дараа нь эх бичвэрийг уншаад хамгийн цөөн тохиолдсон үгсээ хаалтаар тагла. Багууд өөр өөр үг сонгосон бол нэлээд олон үг таглаж таарах байх. Бүх сонгосон үгийг хаалтаар хаасныхаа дараа хүүхдүүдээс өгүүллэгийг эхнээс нь дахин нэг уншихыг хүс. Уншихдаа үг таглагдсан газарт зогсолт хийж, нуугдмал байгаа үгс ямар ямар үгс болох талаар ярилцаж зөвлөөрэй.
Зөв унших дасгал
Үндэслэл:
Сурагчдыг уншиж сурах үеэс нь эхлэн зөв унших дадалтай болгоход нь онцгой анхаарах ёстой. Учир нь унших чадварыг хэрхэн эзэмшиж чадсанаас  оюуны хөгжил   нь   шууд хамаарна. Хүүхэд  уншиж сурах үеэсээ эхлээд л үг үгээр тасалж уншдаг болчихвол цаашид сурах явцдаа маш их   эрхшээлд ордог бөгөөд үнэн хэрэгтээ хэвийн байдлаар    суралцаж чадахгүйд хүрнэ.Иймээс бид хүүхдийн уншлагад их анхаарал тавьж үеэр уншуулж сургах мөчөөс эхлээд л бүтэн өгүүлбэр буюу түүний хэсгийг хүлээн авч чаддаг болгоход энэхүү дасгал туслах болно.
Сурагчдыг тухайн өгүүллэг буюу үлгэрт байгаа өгүүлбэрийн тоогоор баг болгож хуваана. Жишээ нь: 10 өгүүлбэр байвал. 10 хүн 1 баг болно. 30    хүнтэй анги 3 баг болно. 3 тойрог болж сууна. Сурагчид дохиогоор өгүүлбэр дараагийн мэтээр дуусмагц эхний хүн уншсан өгүүлбэрийн гол утга    санааг бусдадаа ярьж өгнө. Бүх хүн   ярихад тухайн үлгэр ба өгүүллэгийн утга ойлгогдож байх ёстой.
Богино богино өгүүлбэрээс бүтсэн маш сонирхолтой үлгэр, өгүүллэг бэлтгэнэ.
    Аливаа эх бичвэр өгүүлэл зэргийг уншихдаа аль болох өгүүлбэр өгүүлбэрээр нь уншиж ойлгох дасгалыг нэлээд хийсэн байх шаардлагатай. Гэхдээ эхний үед өгүүлбэрээ харж байгаад утгыг нь хэлж болно. Өгүүлбэр өгүүлбэрээр нь уншиж ойлгоод сурч байгаа бичвэрийг бүхлээр уншиж ойлгох дасгал руу аажмаар дөхүүлэх хэрэгтэй. Уншиж ярилцах явцад бүтэн өгүүлбэрээр нь уншиж ойлгож чадахгүй хүүхдүүд байгаа ч тэднийг их шахалгүй, уншиж ойлгоход нь туслах найзаар нь туслуулах ажил зохион байгуулах үр дүнтэй байлаа.
Унших хурдыг нэмэгдүүлэх дасгал
Үндэслэл
Хүүхдийг бичиг үсэгт тайлагдаж уншиж сурах үеэс нь эхлэн хурдан уншуулж сургахад анхаарах ёстой. Учир нь орчин үед зурагт радио, компьютер, интернет зэрэг сургалтын ба сургалтын бус зориулалттай техник технологи сургалтанд эерэг нөлөө үзүүлж байгаа ч мэдээлэл солилцох, олж авах, шинэ мэдлэг олгох ба олж авах гол хэрэглүүр нь унших үйл явц хэвээр байсаар байна.Иймээс унших хурдаа 2 дахин нэмэгдүүллээ гэхэд мэдээллийг хүлээж авах чадвар маань 2 дахин нэмэгдлээ гэсэн үг.
Багш хүүхэд бүрт унших 1 эх бичвэрийг хувилж өгнө.
Энэ үед ихэнх сурагчид зөвхөн хурдан уншихыг зорилгоо болгоод утгыг нь сайн ойлгоогүй байх нь олонтоо. Хэрэв тийм байвал утгыг нь ойлгож нэг минутанд хэдэн үг уншихыг дээрх аргаар шалгана. Хүүхдүүдийн унших үгийн тоо эрс багасдаг. Хүүхдүүдээр яагаад удаан уншиж байгаа байдалд дүн шинжилгээ хийлгэнэ. Ингэхэд доорх хэдэн шалтгаан зонхилдог.
1.         Аман дотроо шивнэж уншдаг.
2.         Үсэглэн уншдаг.       
Сурагчдыг
 эгнээ эгнээгээр A, В хэсэгт хуваана. Эхлээд А хэсгийнхэн уншина. /1мин/
Цаг хэмнэх үүднээс ЗОсек уншуулаад 2-оор
 үржүүлж болно. В хэсгийнхэн цагаа харж уншсан үгийг тоолно. Дараа нь эсрэгээр солигдож В хэсгийнхэн уншина. Бүх сурагчид уншиж,  уншсан үгийнхээ тоог "Унших хурдны хэмжээг тогтоох хүснэгтийн 1 дэх  тогтоолт” гэсэн хэсэгт тэмдэглэнэ. Уншсанбайдалдаа анализ хийнэ. Үүнд:
  1. Дунджаар хэдэн үг уншив.
  2. Хэр ойлгож уншив
Унших хурдыг тогтоох хүснэгтийг хүүхэд бүрийн тоогоор хувилж өгнө.  Аман дотроо шивнэж уншдаг хүн хамгийн хурдан уншлаа гэхэд 130-140 үг буюу 700 үсэг л уншдаг. Иймээс аман            дотрооуншихгүйн тулд  амаа жимийгээд  хэлээ хөдөлгөөнгүй    байлгахыг анхааруулна. Нүдээрээ гүйлгэн унших нь хурдан   унших хамгийн сайн арга тул бидний хийх II дасгал бол нүдний хөдөлгөөнийг хурдан болгох дасгал юм.
    Хүүхэд бүрийн тоогоор №4 хүснэгтийг хувилан тарааж өгнө. Багш цаг харж дохио өгөнгүүт сурагчид хүснэгтэнд байгаа дугуй дүрсийг эхнээс нь дуустал дарааллынх нь дагуу хараад минутанд хичнээнийг харж байгаагаа тогтоох юм. Аль болох хурдан харахыг хичээнэ. Уг дасгалыг өдөр бүр тогтмол 3 удаа хийж заншвал унших хурд өсөх боломжтой.
Дасгалыг өргөжүүлэх:  Нэгээс дээш cap нэг ч өдөр алгасалгүй өдөрт 3 удаа хийж байсан ихэнх сурагчдын  унших хурд 1 дахин нэмэгдэж 240-250 үг буюу 1300-аас дээш үсэг унших түвшинд хүрдэг. Ер нь нүдний дасгалыг тогтмол хийвэл нүдний булчин чангарч, унших үйл явц нь шулуун замаар уруудан явж байгаа мэт ямар ч төвөггүй хялбархан уншдаг болно. Харин хийгээгүй тохиолдолд өгсүүр замаар явж байгаа мэт их хүч орж амархан сульдна.
Багцлан уншуулж сургах дасгал
Үндэслэл
Үр бүтээлтэй хурдан уншиж  зайлшгүй хэрэгтэй чухал чадвар бол үгээр биш утгачлан уншиж сурах явдал юм. Ер нь дөнгөж уншиж сурч байгаа сурагчид болон утгачилан бүтээлчээр уншиж сурсан хүн хоёрын уншиж байгаа байдал эрс ялгавартай байдаг. Дөнгөж уншиж сурч байгаа хүүхэд эхлээд  үсгүүдийг урьдаар таних, хэрхэн дуудахыг санах, үүний дараагаар өгүүлэх эрхтнээ хөдөлгөн уншдаг. Бүтээлчээр утгачлан уншиж сурсан хүн үг үсэгт торох зүйлгүй, харин нэг харахдаа нэг хэсэг үсэг буюу хэд хэдэн үгийг /4-5/ нүдээрээ гүйлгэн харж чаддаг байна.
Үүний учир нь уншдаг дадлага уншиж буй зүйлийн хэдэн үгийг гүйлгэн хармагц цааш нь тийм тийм үг байх ёстой хэмээн таамаглан уншиж чаддаг болсонтой холбоотой.
Зорилго:
Сурагчдыг  уншихдаа нэг нэгжид 1 үг биш 4-5 үгийг нэг удаа ойлгон хүлээн авах чадвартай болгоход оршино. Цаашид энэ дасгалыг үргэлж хийвэл нүдэнд багтах үгийн хэмжээ нэмэгдэж сүүлдээ 10-15 үгийг багтаан уншиж ойлгох төдийгүй 1 хуудсыг 1 багц болгон ойлгох чадвартай болсон хүмүүс ч хүн төрөлхтний түүхэнд олон бий.

Өгүүлбэрийн утгат хэсгээр нь уншуулж, бичүүлж сургах дасгал
Үндэслэл
Сурагчид уншиж байгаа зүйлээ үг үгээр нь биш бүтэн өгүүлбэрээр нь буюу өгүүлбэрийн утга төгс хэсгээр нь ойлгон унших чадвар суусан байх шаардлагатай. Мөн багшийн ярьж өгсөн зүйл, хэлж бичүүлсэн зүйлийг бүтэн өгүүлбэрээр нь хүлээн авч ойлгож бичдэг болгоно.
Багш  эх бичвэрээ том ангитай бол ангийн 1 талд 6 ширхэг сандал дээр бага зэрэг хол зайтайбайрлуулна. \10-15м-ийн зайд\  Бүх багууд бэлэн болсны дараа багш дохио өгнө. Багшийн дохиогоор баг тус бүрийн нэгдүгээр гүйгч нар эх бичвэр лүү гүйж очоод
өөрийн тогтоож чадах хүртэл /хэдэн үг ч байж
 болно./ Нэг ч өгүүлбэр байж болно. Үгээ
тогтоогоод тогтоосон үг өгүүлбэрээ бичээчид
 ирж бичүүлнэ. Нэгдүгээр гүйгчийн хэлсэн
зүйлийг бичээч бичиж дууссаны дараа
 Хоёрдугаар гүйгч явна. Дараа нь 3-р гүйгч гэх
мэтээр . Хамгийн түрүүнд хамгийн цөөн
 удаагийн явалтаар, эх бичвэрийг бүгдийг нь
бичээчдээ бичүүлж дууссан баг ялна. Хянагч
 бичээчийн зөв бичиж байгаа эсэхэд хяналт
тавина.          
Дасгалыг өргөжүүлэх:   Багш энэ дасгалыг ашиглахдаа хүүхдүүдийн үүргийг байнга солих хэрэгтэй. Нэг дор хамгийн олон үг өгүүлбэр тогтоон ирж бичүүлсэн сурагчдыг шалгаруулж сайшааж болно. Энэ дасгалыг гадаад хэлний хичээлд хэрэглэхэд тохиромжтой.
         Тусламж: Унших үндсэн чадвар төлөвшөөгүй зарим сурагчид эх бичвэрээс 1-2 үг тогтоогоод гүйж ирж бичүүлэх нь элбэг харагддаг. Ийм үед багийн зарим сурагчид бухимдах нөгөө сурагчийг эвгүй байдалд оруулах явдал хааяа гарч болох юм. Энэ үед багшийн зүгээс зөөлрүүлэх, нөгөө сурагчид урам хайрлах зэргээр хандах нь зүйтэй. Багийн оноонд сурагчдын зан харьцааны соёл орно гэдгийг анхааруулж бас болно.
Үг өгүүлбэрийг зөв эвлүүлж дараалал тогтоох дасгал
Үндэслэл.
Уг дасгал нь хүүхдүүдийн унших ба бичих чадваруудыг хослон хөгжүүлэхэд туслахаас гадна уншиж байх явцдаа үг зүй, өгүүлбэр зүйн зөв бүтэцтэй танилцах, уншиж байгаа зүйлдээ анхаарлаа хандуулж сурахад нь туслах болно.
1-р үе
2-р үе
3-р үе
  • Сурагчдыг 6-8 хүнтэй баг болгон хувааж дараа нь бүлэг дотроо хоёр хоёроороо хамтран ажиллана гэдгийг нь хэлж өгнө. Хүүхдүүд дундаа хэрэглэх цаас хайч, пламастр бэлтгэсэн байх шаардлагатай.

  • Өгүүллэг, эсвэл өгүүллэгийн эхлэлийг гүйлгэнуншина.
  • Цэвэрхэн цаасан дээр өгүүллэгийн өгүүлбэрүүдийг тус тусад нь бичнэ.Дараа нь тэрхүү цаасаа өгүүлбэр тус бүрээр нь зурвас болгон хайчлаадхооронд нь холино.
  • Бүлгийн хүүхдүүдэд өгүүллэгийг анх байсан дарааллаар нь дахин сэргээнэ.
  • Эвлүүлсэн өгүүлбэрүүдээ үг тус бүрээр нь салган хайчилна.
  • Сайн холиод дахин үгсийг эвлүүлнэ. Салгуу үгсийг эвлүүлэхэд өгүүлбэрийн анхны утгаас өөр утгатай боловч зөв өгүүлбэр бий болох боломжтой.
Дүгнэлт      
Дахин эвлүүлсэн өгүүллэгийг уншиж үз. Хэрэв өгүүллэг бүрэн гүйцэд болоогүй байвал хамтран бичих аргаар түүнийг дуусгахад нь хүүхдүүдэд тусална. Дараа нь өгүүллэгт зураг нэмж оруулах, хэвлэхэд бэлтгэх зэрэг ажлыг доор дурдсан аргын дагуу гүйцэтгэнэ.
Бүтээлч ажил Өөрсдөөр нь зохиолгох
 Үгсийн дарааллыг тогтооход хүндрэл гарч байгаа тохиолдолд хүүхдүүдэд өгүүлбэрийн утгыг бүхэлд нь сануулна. Эхний нэг юм уу хоёр үгийг багш байрлуулж өгч болно.  
Үнэлгээний боломж
Хүүхдүүд дараалал тогтоох боломжуудын талаар ярилцаж байхад нь ажиглана.Ингэснээр  тэдний найруулга зүйн талаарх мэдлэг, үгийн утгын талаарх ойлголт, үгсийн сан, бичгийн хэлбэрийн талаарх мэдлэгийг нь олж харах боломжтой болно.
Үг ярианы баялгийг нэмэгдүүлж  ойлгомжтой тодорхой яриулж сургах
Зорилго:
Хүүхдийг  үгийн нөөцөө ашиглан оновчтой ярьж сурахад нь туслах төдийгүй ажигчгярхай чанарыг хөгжүүлнэ.
Ангийг 2:2-оор нь баг болгон хуваана. Баг тус бүрийн 1 сурагчид А, нөгөөд Б хуудсыг өг.
Хэрэглэгдэх зүилс: Хоорондоо бага зэрэг ялгаа бүхий ижил дүрснүүдтэй хос хуудас бэлтгэнэ. Анги 30 сурагчтай бол 15 хосыг хувилж бэлтгэнэ. Дасгалын зааврыг томоор бичиж ангид байрлуулна. Эсвэл амаар тайлбарлан өгч болно.
Сурагчид бие биенийхээ хуудсыг үзэж болохгүй. Сурагч бүр өөрт нь өгсөн зургийг хараад бие биедээ дүрслэн ярьж өгнө. Дасгалын зорилго нь тэдэнд хуваарилсан зургууд ижил эсэхийг мэдэх явдал юм. Тэр зургийнх нь талаар нарийвчлан тодруулж өгөх асуултыг бие биеэсээ асуух хэрэгтэй. Зургууд нь өөр өөр байлаа гэхэд заримдаа ялгаа нь тун ялимгүй байна. Сурагчид тоглоомоо эхлээд дунд нь ороход эхний хэдэн зургийн хариуг хэл. Буруу хариу гаргасан сурагчид зургаа дүрслэх болон асуултаа илүү тодорхой болгоход анхааран ажиллах болно. Дасгалын төгсгөлд сурагчид бие биеийнхээ хуудсыг харж, ажлынхаа үр дүнг шалгаж болно.
Уншсанаа ярих дасгал
Үндэслэл
Хүүхдийг аман ярианы дадлага хийлгэх уламжлал сүүлийн жилүүдэд нэлээд сэргэж, өргөн хэрэглэгдэж байна. Хүүхдүүдийг ийм дадлага хийлгэснээр номноос уншсан зохиолуудаа өөрийн болгоход нь тусалж чадахаас гадна хэл, ярианых нь чадварыг хөгжүүлж, мөн түүнчлэн ургуулан зохиох бүтээлч авьяасыг нь илрүүлнэ. Ярьж  буй зүйл эх зохиолтойгоо яг нийцэж байх албагүй учраас ургуулан зохиох авьяасыг хөгжүүлэх боломж бүрдэж байгаа юм.
7  хоногийн өмнө ангийнхаа хүүхдүүдэд ярих өгүүллэгээ бэлдэхийг сануулна. Хүүхдүүдийг тойрог хэлбэрээр юмуу эсвэл ярьж буй хүүхдэд ангийн бүх хүүхдийн анхаарлын төвд байх боломж олгох өөр ямар нэгэн байрлалаар суулгана. Анхаарал татах зорилгоор ярих хүүхдийг тусгай сандал дээр суулгаж болно. Хичээл энгийн уран зохиолын хичээл шиг явагдах ёстой. Зохиол ярих дасгал хийж сураагүй хүүхдүүд ярьж байгаад түгдрэх, гацах тохиолдол гарвал тэдэнд туслалцаа үзүүлэх шаардлага гарна. Үүнийг багш анхаарах ёстой.
Хэрэглэгдэх зүйлс: Богино өгүүллэгийн ном нэлээн олныг ангидаа байлгах. Үнэлгээний боломжууд: Өгүүлэл ярих дасгал нь оролцож буй хүүхдүүдийн хэл ярианы чадвар болон хэр зэрэг их зүйл уншсан гэдгийг нь тохиолдлын чанартайгаар үнэлэхболомжийг багшид олгодог. Гэхдээ энэхүү дасгалыг гол зорилго болох сонсож буй зохиолоос яруу сайхны мэдрэмж авах зорилгыг энэхүү үнэлгээ хийх ажил сааруулбал туйлын харамсалтай явдал болно.
Тулгуур бичиглэл хийх
Хүүхдүүд томоохон хэмжээний эх зохиол бие даан уншихдаа энэ арга барилыг хэрэглэж чаддаг болгоно. Цэвэрхэн самбараа бүх хүүхдүүдэд харагдахаар газарт байрлуул. Дасгалын зорилго нь өгүүллэгийн үйл явдлын өрнөлийн явцад дүрүүд хоорондоо хэрхэн холбогдож байгааг тодорхойлох явдал гэдгийг хүүхдүүдэд сануулж өгөөрэй.
Та өгүүллэгийг унших явцдаа шинэ дүр бүрийн тухай чухал мэдээлэл унших үедээ зогсолтхийж, нэг хүүхдийг дуудан самбарт гаргаж дүрийн нэрийг цаасан дээр бичээд самбар дээр наалга. Өгүүллэг үргэлжлэхийн хэрээр хүүхдүүдийг ийнхүү дуудан гаргаж нэрсийг "туршилтын" нэрс доор бүлэг болгон хуваахыг хүс. Эдгээр нь "хүүхдүүд" ба "томчууд", гол дүрийн "нөхөд" ба "дайснууд", "баатрууд" ба "хорон санаатнууд" эсвэл өөр ангиллууд байж болно.
Дүрүүдийн хоорондох холбоог тэмдэглэн зурсан шугамнуудыг арай илүү дэлгэрүүлж, дүрүүдийг нэрсийг бичсэн тайлбар үгс бичиж болох юм. Хичээлийн төгсгөлд та хүүхдүүдэд  зурсан бүдүүвч бол өгүүллэгийн тухайн үеийнг л байдлыг тусгасан зүйл гэдгийг хүүхдүүдэд сануулаарай. Дүрүүдийн хоорондын харилцаа  холбоо өөрчлөгдөж, дүрүүд нэг бүлгээс нөгөөд  шилжиж, шинэ бүлгүүдийг бий болгох шаардлага гарч магадгүй. Хүүхдүүд бие даан унших явцдаа дүрүүдийн харилцаа холбоог тэмдэглэх зорилгоор энэ стратегийг ашиглаж  байхыг хүүхдүүдэд зөвлөөрэй.
Эзгүй аралд очвол авч явах ном, номын каталог
Дасгалыг хийхээр товлосон хугацаанаас нэлээд өмнө дуртай номнуудаар мэдээллийн сан байгуулж, өөрсдийн сонирхлыг бусадтайгаа хуваалцах боломжтой болно гэдгийг сануулаарай. "Эзгүй арал руу очвол авч явах ном" гэсэн санаагаа хүүхдүүдэд тайлбарлаж өгөөд эзгүй аралд очих болсон тохиолдолд тэд ямар ном сонгох байсан тухайгаа бодож эхлэхийг зөвлөнө.
Хэрэв таныг эзгүй арал уруу удаан хугацаагаар явуулах бол та авч явахыг  хүсэх  1-2  ном сонгоорой. Хичээл  орох өдөр сурагчид номоо сонгон авч ирнэ бас уншсан байна.  Багшийн бичсэн номын танилцуулгыг уншаад өөрсдийн авч явахаар сонгосон номын танилцуулгыг бичнэ. Өөрийн номыг бусдадаа танилцуулж, улмаар тэдэнд тухайн номыг унших сэдэл төрүүлнэ. Ном зүйн мэдээллийн янз бүрийн төрлүүд (номын нэр, зохиогчийн нэр, хэвлэсэн газар, огноо, дугаар гэх мэт)-ийг хүүхдүүдэд танилцуулж, тэдгээрийг янз бүрээр ашиглаж болох тухай ярилцана.
Танилцуулга товч байх нь чухал гэдгийг хэлэх нь чухал. Зохиолын зохиомжийн агуулгыг бүхлээр нь багтаасан байх хэрэгтэй.
Тойргоор дамжуулан бичсэн өгүүллэг
"Өгүүллэгийн эхлэлүүдийг" уншаад тэдгээрийн үргэлжлэлийг өөрөө бичнэ.. Сурагчдын сонирхолд нийцэх зохиолын эхлэлийг хайчлан хуудас цаасны дээд хэсэгт наана. Бүлэг дэх хүүхэд тус бүрт нэг оногдохоор тооцоолно.
Өгүүллэгийн эхлэлүүдийг хүүхдүүдэд тарааж өгөөд бүгдийг нь чангаар уншиж өгнө. Тэгээд эхлэл тус бүрээс ямар өгүүллэг зохиож болохыг тодорхойлно.
Эхний цогцолборыг бичээд дуусахад \10-15 минут\ Өгүүллэгүүдийг 10-15 минут тутамд хүүхдүүд өөр хоорондоо шилжүүлэх хэрэгтэй бөгөөд  өөрийн бичсэн хэсгийнхээ дээр нэрийнхээ эхний үсгүүдийг бичих ёстой. Хүүхдийн анхаарлаа  төвлөрүүлэх чадвар болон дасгалын тухайнүеийн явцаас хамааран хүүхэд тус бүрийн бичих хугацааг богиносгож эсвэл уртасгаж болох юм.
Хуудас тойрч явсаар хамгийн эхэнд бичсэн хүүхэд дээр эргэж ирэхэд өгүүллэгүүдийг ээлж ээлжээрээ чангаар уншиж тэдгээрийн уялдаа холбоо, хэр байгаа талаар санал бодлоо солилцоно.Ямар нэгэн үл тохирох байдал гарсан тохиолдолд тэдгээр нь өгүүллэгийг илүү сонирхолтой болгож байна уу эсвэл уялдаа холбоог  нь алдагдуулж байна уу гэдгийг| үнэлнэ. Өгүүллэгийг хүүхдүүд тус тусдаа дуусгах хэрэгтэй юу эсвэл дахин тойргоор явуулж дуусгах хэрэгтэй юу гэдэг шийдвэрийг бүлгийн хүүхдүүд хамтран гаргана. Дуусгасан өгүүллэгүүдийг дараагийн бичгийн хичээлүүдийн явцад хянан засварлаж, хэвлэж болно.
Дүгнэлт: Дээрх арга аргачлалуудыг бид мэддэг, өдөр тутмын хичээлдээ ашиглаж байдаг. Харин сурагчдад ямар ахиц гарч байгааг заримдаа анзааралгүй өнгөрдөг. Миний хувьд дээрх арга аргачлалуудыг хичээлээс хоцрогдсон, унших хурд муу, унших, бичих, бичих чадвар сул сурагчдын унших чадварыг нэмэгдүүлэх зорилгоор ашиглан туршсан бөгөөд маш сайн үр дүн гарсан. Иймд бусад багш нарт санаа нэмэх зорилгоор ийнхүү эмхтгэн бичлээ.


Сэтгэн бодох чадвараа нэмэгдүүлэх энгийн аргууд

Сэтгэн бодох чадварыг нэмэгдүүлэх олон арга байдаг ч хүмүүс тэр бүр мэддэхгүй байх нь олонтаа. Та сэтгэн бодох чадвараа хөгжүүлэх энгийн а...